ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮД БОЛОН ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.



Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2022 онд өргөн барьсан газрын багц хуулийн төсөл болох Газрын ерөнхий хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд болон Геодези зураг зүйн тухай хуулийн төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 191 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, дэд ажлын хэсгээс ирүүлсэн зөвлөмж, чиглэлийн дагуу дээрх хуулиудын төслийг иргэдэд танилцуулах, санал авах хэлэлцүүлгийг аймгийн хэмжээнд танхимаар болон цахим хосолсон хэлбэрээр 2022 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа.