СУУРЬ СУДАЛГАА, МОНИТОРИНГ

ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН МОНИТОРИНГИЙН ЦАХИМ СИСТЕМ

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн цахим системийн үйл ажиллагаа, түүнд шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийг хадгалах, хамгаалах, ашиглуулах, түгээхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулах, хэрэглэгчид болон иргэд, олон нийтэд нэг эх үүсвэрээс үнэн зөв мэдээллээр хангахад оршино.

АЧ ХОЛБОГДОЛ:

  • Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан мониторингийн сүлжээ үүсэх;
  • Нэгдсэн арга зүй, технологи, хугацаа бүхий мониторингийн тогтолцоо бүрдэх;
  •  
  • Мониторингийн өгөгдөл мэдээллийн нэгдсэн стандарттай болох;
  • Салбар дундын нэгдсэн мэдээллийн сан бүрдэж мэдээлэл солилцох боломж хангагдах;
  • Газар хамгаалах, нөхөн сэргээх ажлын бүртгэл, зардал төлөвлөлт сайжрах;
  • Хяналтын нэгдсэн тогтолцоо үйлчилнэ.

Газрын мониторингийн систем нэвтэрсэнтэй холбоотой гарсан тушаал, шийдвэрүүд:

  1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2020/А/142 тушаал “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны мониторингийн системийг нэвтрүүлэх тухай”
  2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020/А/131 тушаал “Газрын мониторингийн системийг ажиллуулах журам”
  3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020/А/278 тушаал /Шинжээч нарын ажиллах зориулалтын газар/

•      Улсын чанартай томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын газар;

•      Улсын тусгай хэрэгцээний газар;

•      Уул уурхайн газар;

•      Аялал жуулчлалын зориулалттай газруудаас бусад ангиллын газарт

МОНИТОРИНГИЙН СҮЛЖЭЭНИЙ ЦЭГҮҮД:

Монгол улсын хэмжээнд 2022 оны байдлаар газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрээр ургамлын 5957, хөрсний 6689, нэгж талбарын 6994 мониторингийн сүлжээний цэг үүсээд байна.

ГАЗРЫН МОНИТОРИНГИЙН ЦАХИМ СИСТЕМД:

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР