ЗАРЛАЛ



ЗАРЛАЛ
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны А/79 дүгээр захирамжаар дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна. Газрын дуудлага худалдаа 2021 оны 07 дугаар сарын 22-ий өдрийн 9.00-15.00 цагийн хооронд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Дуудлага худалдаанд оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 10 хоногийн өмнө буюу 2021 оны 07 дугаар сарын 12-ий өдрийн 9.00 цагаас 2021 оны 07 дугаар сарын 21-ий өдрийн 15.00 цаг хүртэл бүртгэнэ.
Дуудлага худалдаанд оролцогчид https://www.mle.mn/#/home хаягт хандан оролцоно.
Оролцогч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт маягтаар /Өргөдлийн маягтыг Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын facebook хаяг болон https://www.dornod.gazar.gov.mn/ татаж авна уу/
2. Иргэний үнэмлэх, болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Дэнчин буюу анхны үнийн 10 хувийг Төрийн сан банкин дахь тухайн сумын дансанд төлсөн баримт /100070255402-дансны нэр нь Төрийн сан банк Дд ЗДТГ н.с/
4. Иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж оролцох бол тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл
5. Тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг http://www.itax.mta.mn хаягт хандан нэхэмжлэхийн код үүсгэн тушаана. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mle.mn цахим хаяг болон 86182119 утсаар холбогдож авна уу.
Байршлыг https://www.egazar.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй харах боломжтой болно.
Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаанд оролцсон иргэн, ААНБ-ын газрын жагсаалт |
||||
№ |
Байршил |
Газрын зориулалт |
Газрын хэмжээ /м2/ |
Дуудлага худалдааны анхны үнэ /мян.төг/ |
0 |
1 |
2 |
3 |
4 |
1 |
Баянтүмэн сум Хотонт баг Төвгөрийн тал |
Үтрэм |
10000 |
4800000 |
2 |
Баянтүмэн сум Цагаан дэрст баг Үйлдвэрийн нөөц газар |
Мах боловсруулах үйлдвэр |
20000 |
9600000 |
3 |
Баянтүмэн сум Хотонт баг Цайдам нуурын урд дээр |
Эрчимжсэн аж ахуйн фермийн /үхрийн/ |
10000 |
4800000 |
|
|
|
30000 |
19200000 |