Дорнод аймгийн барилгачид зөвлөлдлөө.

2015-05-05

Бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө Дорнод аймгийн төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан “Барилгачдын зөвлөгөөн – Түншлэл 2015” уулзалт зөвлөгөөн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Чадангууд” төвийн хурлын зааланд зохион байгуулагдаж, 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

         Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцогчдод мэндчилгээ дэвшүүлснээр эхэллээ.

Тус зөвлөгөөнөөр:

  • “Аймгийн 2014-2015 оны хөрөнгө оруулалт, барилга, хот төлөвлөлтийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр аймгийн ГХБХБГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.АРЪЯАЗУЛ,
  • “Дорнод аймгийн барилгын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” сэдвээр Аймгийн барилгачдын холбооны тэргүүн Д.ДАМДИНБАЗАР,
  • “Барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бүртгэл, тайланг мэдээллийн санд оруулах тухай” сэдвээр Барилга хөгжлийн төвийн дэд захирал Д.ГАНТУЛГА,
  • “Барилгын салбарт тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх ажилд санал оруулах тухай” сэдвээр Аймгийн барилгачдын ТУЗ-ийн гишүүн П.ЦОГБАЯР,
  • “МСҮТ-ийн түншлэл, цаашдын зорилт” сэдвээр МСҮТ-ийн захирал Л.ХИШИГТОГТОХ,
  • “ХААА-ны талаар мэдээлэл” сэдвээр аймгийн ХААА-ны ахлах мэргэжилтэн Ч.БАТТУЛГА,
  • “Барилгын салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих засгийн газрын хөтөлбөрөөс танилцуулах нь” сэдвээр аймгийн хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.УЯНГА
  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэхэд үйлдвэрчний эвлэлийн оролцоо” сэдвээр аймгийн ҮЭХ-ны дарга Л.ЦАГААН
  • “Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийх, шинэчлэх ажлын гүйцэтгэгч “Кёнжин архитектор номад” ххк-ийн ажлын талаарх танилцуулга сэдвээр “Кёнжин архитектор номад” ХХК-ийн зөвлөх Х.ОДМАНДАХ нар илтгэл тавьж, зөвлөгөөнд оролцогчидтой санал бодлоо солилцон асуулт хариулт, хэлэлцүүлэг явуулж зөвлөгөөнөөс гарсан санал шийдвэрийг баталлаа.

Зөвлөгөөний үеэр  барилгын салбарт идэвх, санаачлагатай ажиллаж байгаа зарим хүмүүсийг төрийн шагналаар шагналаа.

Манай аймагт барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 34 байгууллага, зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй 2, нийтийн аж ахуйн тусгай зөвшөөрөлтэй 1 аж ахуйн нэгж тус тус үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 объектод 16,987.3 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил, 13 объектод 2,129.8 тэрбум төгрөгийн барилга байгууламжийн засварын ажил, Орон нутгийн төсвийн хөрөнгөөр оруулалтаар 2 объектод 173,3 сая төгрөгийн барилга угсралтын ажил, 1 объектод 25 сая төгрөгийн барилга байгууламж болон засварын ажил, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 9 объектод 1,015 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажил, 3 объектод 397 сая төгрөгийн барилга байгууламж болон засварын ажил, нийт 48 барилга байгууламжийн 20,727 тэрбум төгрөгийн барилга угсралт, засварын ажил хийгдсэн байна.

 

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР