2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭ
ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖЛЫН ТАЙЛАН 2015 оны Газрын нэгдмэл сангийн тайланг 2015 оны 12 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд бүх сумдаас хүлээн авч нэгтгэн, ГТ-1-ГТ-9 маягтууд болон дагалдах хүснэгтүүдээр зохих журам, зааврын дагуу гаргаж, аймгийн Засаг даргаар баталгаажуулан ГХГЗЗГазарт хүргүүлсэн. Мөн 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг баталсан сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хүлээн авч нэгтгэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хүргүүлж ажиллаа. Аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх шилжүүлэн авсан 3 иргэн аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ байгуулсан. Иргэн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтэд хуулийн хугацаанд багтаан холбогдох хариуг хүргүүлж ажилласан. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар кадастрын хэмжилт хийлгэсэн 15 иргэний хэмжилтийг газрын кадастрын мэдээллийн санд оруулсан. ГХГЗЗГазар болон холбогдох байгууллагуудаас ирүүлсэн хариутай, чиглэл хүргүүлэх тухай албан бичгүүдийн дагуу хариуг хүргүүлэх, сумдын Засаг дарга нарт чиглэл хүргүүлэх ажлыг албан тоотоор хүргүүлж ажилласан болно. Барилга хот байгуулалтын сайдын “Аргачлал батлах тухай” 2015 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг хүргүүлэв. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ТАЙЛАН 2016 онд Орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих ажлуудаас тус газар хариуцуулсан ажлуудыг хяналтын инженерүүдэд хуваарилав. Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хэрлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж тогтоол гаргуулав. Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт баригдахаар төлөвлөж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын байршлын судалгааны талаар БСШУЯ-нд албан тоот төлөвлөн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлэв. Хэрлэн сумын орлогч даргын өрөөнд “Илч” хорооллын гудамжны тохижилт, авто зам, орон сууцны барилгуудын дээврийн засвар, сургууль, цэцэрлэгийн бүс тогтоох ажлын талаар хэлэлцэв. БОЭТ-ийн барилгын засварын ажлын гүйцэтгэгч “Талын пирамид” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийг ажлын зураг, журналтай нь тулган зургийн автор Нарантуяа, ашиглагчийн төлөөллийн хамт үзэж шалгав. Ерөнхий архитекторын тайлан гаргаж БХБЯам, аймгийн Засаг даргад хүргүүлэв. Аймгийн ГХБХБГ-ын 2015 оны бичмэл тайланд БХБХ-ийн ажлын тайланг нэгтгэн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны дотор гарган хүргүүлэв. Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт баригдахаар төлөвлөж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гадна ИШС-ний талаар хангагч байгууллагуудтай хэлэлцэн зөвшилцөж, трассын зургийг БСШУЯ-ны Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн н.Эрдэнэбулганд хүргүүлэв. Аймгийн худалдан авах ажиллагааны зөвлөгөөн 2016 оны орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих ажлуудын хэрэгжилтийг хариуцах байгууллагуудыг нарийвчлан шийдвэрлэх асуудлыг аймгийн Засаг даргын өрөөнд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэв. Иргэн Г.Цэнгэлбаярын захиалгаар “Сүхжин” ХХК-ийн гүйцэтгэсэн 35 айлын 5 давхар орон сууцны барилгад комисс ажиллав. ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, СХОГ-ын мэргэжилтэн н.Базараа нар Усан бассейн, өрхийн эмнэлэг, 2 дугаар багийн спорт заал, Уламжлалт анагаах ухааны барилгуудаар явж танилцав. 2016 онд хөрөнгө оруулалтаар хийгдэх 4 объектын /Чулуунхороот сумын сургуулийн барилгын засвар, Халхгол сумын ялалт багийн Багийн цагдаагийн хэсгийн байр, БОЭТ-ийн Халдвартын эмнэлгийн засвар, гадна авто зогсоол байгуулах Хэрлэн сум, 1 дүгээр баг. 50 дугаар байрны дээвэр, цэвэр бохир усны шугамын засвар/ зургийн даалгавар боловсруулж ХБХ-т хүргүүлэв. “Шинэ усан сан” төслийн хүрээнд 2016 онд хийгдэх ажлын талаар ашиглагч “Дорнод НАА” ОНӨААТҮГ-ын захирал Ч.Гантөмөр, ГХУХАлбаны дарга Оюунбилэг, зургийн автор “ДОЗТ” БГБХН-ийн захирал Ч.Лхагвасүрэн нартай хамтран зөвшилцсөний дагуу 2, 3, 4, 5, 6, 9, 13 дугаар ус түгээх, 14 дүгээр усан сангийн барилгуудын засвар, 13-р усан санг шинээр барих, 2,3,4,5,6,9,13 дугаар ус түгээх барилгын гадна хашаа, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төсөвт тусгуулахаар зураг төслийн байгууллагад хүргүүлэн зураг төсвийг бэлэн болгов. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд хийгдэх Гурванзагал орон нутгийн музейн барилгын засвар, тохижилтын ажил, Чулуунхороот сумын сургуулийн барилгын засварын ажлуудтай зургийн байгууллагатай хамтран газар дээр нь үзэж танилцан, ашиглагч байгууллагуудын саналыг аван хэмжилт хийв. Инженер геологийн дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий “Яргайн ар” ХХК-д холбогдох баримтыг хүргүүлэв. Дорнод аймгийн Хэрлэн суманд бүртгэлтэй СӨХ-дын судалгааг гарган БХТ-д хүргүүлэв. Гурванзагал сумын удирдлага холбогдох ажилтнуудтай санал солилцоход хөрөнгө оруулалтын нэршлээс өөр музейн барилгын өргөтгөл, музей, олон нийтийн талбайн тохижилтын ажлуудыг хийх санал гаргасан тул энэ тухай холбогдох удирдлагад танилцуулав. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Уламжлалт 20 ортой эмнэлэг”-ийн барилга угсралтын ажилтай танилцан ашиглалтад өгөх бэлтгэл хангуулах талаар заавар зөвлөмж өгөн ажиллав. Хэрлэн сумын хэмжээнд барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж байгаа компанийн судалгааг фото зургийн хамтаар гаргав. Засварын ажлын зургийн даалгаврыг зураг төслийн компанийн инженерүүдийн хамт дахин хэмжилт хийн, засварын ажлын зургийн даалгаврыг холбогдох бичиг баримтуудын хамт бүрдүүлсэн. Хэрлэн сумын хэмжээнд баригдсан төрийн болон хувийн хэвшлийн барилга байгууламжийн судалгааг гаргаж байна. Чулуунхороот сумын сургуулийн барилгын засварын ажил, 50 дугаар байрны дээвэр, цэвэр, бохир усны шугамын засвар /Хэрлэн сум, 1-р баг/ ажил, БОЭТ-ийн Халдварын эмнэлгийн барилгын засвар, гадна авто зогсоол байгуулах ажлын зураг төсөл зохиох гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр “ДОЗТ” БГБХН-тэй байгуулав. Илч хорооллын гудамжны тохижилт /Хэрлэн сум 1 дүгээр баг/-ын ажлыг АЗДТГ-ын ХБХ-тэй зөвшилцөж хийхийг аймгийн Засаг даргын зүгээс чиглэл болгон өгсөн. Энэ ажлын хүрээнд Аймгийн ерөнхий архитектор Д.Доржсүрэн, АЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн У.Цэрэнпил, Хэрлэн сумын засаг даргын орлогч Т.Энхтөр, Хэрлэн сумын захирагчийн ажлын албаны дарга н.Хандсүрэн, Чойбалсан хотын архитектор А.Түмэнжаргал ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Билгүүн нар уулзаж зөвлөлдөн. Газар чөлөөлөх, трасс тогтоон, газрын захирамжийг Чойбалсан хотын архитектор А.Түмэнжаргал албан тоотоор ирүүлсний дараа зургийн даалгаварыг боловсруулахаар болов. Мөн үүний дараа 2015 оны 1-р сарын 26-ний өдөр АЗДТГ-ын хурлын зааланд “ДБЭХС” ТӨХК, “МХС” ТӨК, АЗДТГ-ын ХБХэлтэс, Иргэдийн хурлын төлөөлөгч, Чойбалсан хотын захирагчийн албаны төлөөллүүдэд Замын трассад орсон айл өрхийн газрын хэмжээ, барилга байгууламжийн судалгааг танилцуулан автозамын трассын зорчих хэсгийг 4 м болгож өөрчлөв. Чойбалсан хотын орон сууцны барилгуудын дээврийн засвар /Хэрлэн сум/-ын ажлыг АЗДТГ-ын ХБХ-тэй зөвшилцөж хийхийг Аймгийн засаг даргын зүгээс чиглэл болгон өгсөн. Энэ ажлын хүрээнд Аймгийн ерөнхий архитектор Д.Доржсүрэн, АЗДТГ-ын ХБХ-ийн мэргэжилтэн У.Цэрэнпил, Хэрлэн сумын засаг даргын орлогч Т.Энхтөр, Хэрлэн сумын захирагчийн ажлын албаны дарга н.Хандсүрэн, Чойбалсан хотын архитектор А.Түмэнжаргал ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Билгүүн нар уулзаж зөвлөлдөн. СӨХ-оос авсан судалгаа, саналыг үндэслэн 6 байрыг сонгон Хэрлэн сумын Захирагчийн ажлын албаны дарга н.Хандсүрэн жагсаалтыг албан тоотоор ирүүлэхээр болов. Үүний дараа 2015 оны 01 дүгээр сарын 22-нд АЗДТГ-ын ХБХ-ийн даргын өрөөнд хуралдаж орон сууцны дээвэр сонгох асуудлыг дахин судалж танилцуулахыг Чойбалсан хотын архитектор А.Түмэнжаргалд АЗДТГ-ын ХБХ-ийн даргын зүгээс үүрэг болгов. Гурванзагал орон нутгийн музейн барилгын засвар, тохижилтын ажил, Халхгол сумын Ялалт баг цагдаагийн хэсгийн байрны инженер геологийн дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий “Яргайн ар” ХХК-тай гэрээг байгуулав. МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН Барилга, хот байгуулалтын Яамны захиалгаар тус газар хэрэгжиж буй “Нийслэлийн нутаг дэвсгэрийн 3 хэмжээст зураг хийх, нийслэлд болон 21 аймагт мэдээллийн дэд сан, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт нэгдсэн санг үүсгэх” гэрээт ажлын 4 дэх үе шатны хүрээнд ОХУ-ын Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн “Рекод” корпорациас 2016 оны 01 дүгээр сарын 18-20-ний өдрүүдэд 21 аймгийн геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд энгийн буюу хэрэглэгчийн түвшний мэдээллийн сан, программ хангамжийн үндсэн үйл ажиллагаа, ажиллах зарчим, бүтэцтэй танилцах, дадлага сургуулилт хийх зэргийг сурган Нийслэлийн нутаг дэвсгэрийн гурван хэмжээст байр зүйн зураг хийж гүйцэтгэлээ. Мөн ГХГЗЗГазраас 21 аймгийн геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавх дээшлүүлэх сургалтыг 2015 оны 01 дүгээр сарын 21-22-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд манай байгууллагаас мэргэжилтэн Э.Мөнхнаран хамрагдаж геодезийн багаж хэрэгсэл, програм хангамж дээр ажиллах чадвараа нэмэгдүүлсэн.