2016 ОНЫ 02 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭ

азрын харилцааны асуудлын хүрээнд:
“Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажлын хүрээнд “Геосурвэй” ХХК –тай хамтран Хэрлэн суманд шинээр суулгасан болон хуучин цэг тэмдэгтүүдийг Хэрлэн сумын газрын даамал З.Алтанцэцэг, 2, 3, 4, 8, 10-р багийн Засаг дарга нартай хамтран газар дээр нь очин хянаж шалгаж актаар хүлээн авлаа.
Сумдад зохион байгуулагдах дуудлага худалдааны судалгааг нэгтгэн гаргаж, хяналт тавин ажилласан.
Мөн аймгийн төв Хэрлэн сумын 1-р бүсэд зохион байгуулагдах дуудлага худалдааны бэлтгэл ажлыг хангаад байна.
Чойбалсан сумын 36 иргэний тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар хэмжүүлсэн 43 хашаа, байшингийн хэмжилтийн зураглалыг газрын кадастрын мэдээллийн санд оруулж, мэдээллийн сангийн бааз CCLIS-ийг тус сумын Газрын даамалд хүлээлгэн өгсөн.
Гэр бүлийн хэрэгцээнд газар дундаа өмчилсөн иргэдийн хасуулах хэлцлийг үндэслэн газрын улсын бүртгэлээс хасуулах иргэдийн жагсаалтыг Хэрлэн, Халхгол, Баян-Уул, Баяндун сумдаас хүлээн авч хянан ГХГЗЗГазарт хүргүүлсэн.
Мөн тус аймагт тусгай зөвшөөрөлтэй “Очир эрдэнийн тал”, “Талын пирамид” ХХК-ийн хийж гүйцэтгэж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын кадастрын зураглалын хэмжилтийн ажилд хяналт тавин, тухай бүр мэдээллийн санд оруулан ажилласан.
Барилга, хот байгуулалтын ажлын чиглэлээр:
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн төсөлд шаардагдах аймгийн хэмжээний инженерийн бүрэн хангамжтай орон сууцны барилга болон түрээсийн орон сууцанд амьдардаг айл өрхийн судалгааг гаргаж БХБЯ-ны Барилга, нийтийн аж ахуйн газарт 02 дугаар сарын 03-ний өдрийн 52 тоот албан бичгээр хүргүүлэв.
Ус түгээх болон усан сангийн барилга байгууламж болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар тогтоолгон газрын гэрчилгээ бичигдэхэд бэлэн болгосон.
2015 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын зургийн даалгавар боловсруулахад шаардагдах газрын захирамж, кадастрын зураг, ажлын саналуудыг ашиглагч байгууллагуудаас авахаар шаардлага хүргүүлэн ажилласан ба 8 ажлын ЦЭХ-ээр хангах техникийн нөхцөл, 17 ажлын зургийн даалгавар боловсруулан батлуулж зургийн байгууллагуудад хүлээлгэн өгөв.
Мөн хөрөнгө оруулалтын зарим ажлын газрын захирамж гараагүй, зургийн трасс тодорхойгүй тул зургийн даалгавар боловсруулах боломжгүй байгаа талаар ХБХ-т тоотоор мэдэгдэв.
Барилгын тусгай зөвшөөрөл сунгахыг хүссэн 3 байгуулагад тодорхойлолт гарган Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн.
Шинээр хийгдэх ажлуудын инженер геологийн дүгнэлт гаргуулах гэрээг мэргэжлийн эрх бүхий “Яргайн ар” ХХК-тай байгуулав.
Хэрлэн сумын 4, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээ шинээр барих, гидравлик тооцооны зураг төсөл боловсруулах ажлын зургийн даалгаврын обьектын бүрэлдэхүүн хүчин чадлыг тооцоолж байна. Мөн шаардагдах өгөгдлүүдийг ашиглагч байгууллага болох “ДБЭХС” ХХК-иас гаргуулж авахаар 02 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн 74 тоот албан бичиг хүргүүлэв..
Монгол Улсын 3 сая дах иргэний Дорнод аймгийн үе чацуутан болох Баян-Уул, Халхгол сумдын иргэдэд зориулан барьж өгөх байшингийн зураг төсвийг барилга, хот байгуулалтын хэлтэс хийж байгаа ба зураг төслийн ажлын явц 60 хувьтай байна.
Аймгийн Засаг даргын 2015 оны А/05 дугаар тушаалаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд “СЭРГЭЛЭН СУМЫН ЦДАШ-ЫН ЗАСВАР, ӨРГӨТГӨЛ”-ийн ажлын шугамын трасс сонгож ажлын даалгавар боловсруулахаар тус сумын засаг дарга Н.Гүррагчаа, “ДБЭХС” ХХК-ийн цахилгаан цехийн ашиглалтын инженер болох н.Наранчулуун, н.Болдбаатар нартай хамтран 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сэргэлэн суманд ажиллав. Уг ажлын хүрээнд Сэргэлэн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон одоогийн байдалтай уялдуулж цахилгаан эрчим хүчний уналттай газруудыг хэмжин дэд станцыг зөөж байрлуулах, мөн шинээр өргөтгөх шаардлагатай байгаа шугамын трассыг тодорхойлж 2,5 км шугам шинээр тавих, 800 метр хуучин шугамыг сэлгэн зөөж байршуулахаар ажлын тоо хэмжээг эрэмблэн тогтоож ажиллав.
Ивээл, Буйр, Хан-Уул хорооллын 1, 2, 3 дугаар эгнээг дахин төлөвлөх зургийн даалгавар боловсруулж, Барилга, хот байгуулалтын яаманд зөвшилцөхөөр хүргүүлсэн. Хэрлэн сумын 3 дугаар багийн 48 га талбайд төлөвлөгдсөн 1000 айлын орон сууцны хорооллын гадна болон дулааны шугамын шинэчилсэн зураг хийлгэх талаар Барилга, хот байгуулалтын яамнаас зааварчилгаа өгсний дагуу зураг төсөл хийсэн “Нарт дизайн” ХХК-иар дулааны ачааллын тооцоо гаргуулж байна.
Чойбалсан хотод шинээр хийгдэх авто замын 20 ажлын техникийн нөхцөл, байршлын талаар зургийн гүйцэтгэгч компанийн хүсэлтийн дагуу зохион байгуулсан уулзалтанд оролцов.
Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний гүйцэтгэлийн явцын талаар захиалагчийн хяналт гүйцэтгэгч барилгын зургийн эрдэм шинжилгээний институт орж мэдээлэл авч, саналаа танилцуулав.
Мэдээлэл, сурталчилгааны ажлын хүрээнд:
Дорнод аймгийн Барилга, хот байгуулалтын албаны “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г аймгийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран шинэчлэн гаргаж, батлуулсан.
Байгууллагын ажилтнуудад “АСУ ОФФИС” байгууллагын дотоод цахим удирдлагын системийн хэрэглээ болон ашиглалт, байгууллагын дотоод мессенжер буюу “SPARK” програмын сургалт хийсэн.
Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт байрладаг байнгын ажиллагаатай CORS станцын ажиллагааг тасалдсан байсныг хэвийн болгосон.
Хэрлэн сумын Газрын даамал Б.Болормаа, З.Алтанцэцэг нарын компьютерүүдийг интернэтийн сүлжээнд холбож, принтерээ дундаа ашиглах боломжтой болгосон. Шаардлагатай програм хангамжуудыг суулгаж, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гараар бичдэг байсныг програмаар бичиж, хэвлэдэг болгосон.