2016 ОНЫ 03 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭ

2016-03-28

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АСУУДЛЫН ХҮРЭЭНД:

             Монгол улсын Барилга, хот байгуулалтын сайдын “Аргачлал батлах тухай” 2015 оны 234 дүгээр тушаалаар батлагдсан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг Сумдын Засаг дарга нарт тус газрын 2016 оны 33 дугаар албан тоотоор хүргүүлэн ажиллалаа.

             Газрын харилцаа, геодези зураг зүйн газар нь 2016 онд бусад салбарын судалгаа, бодлого төлөвлөлттэй уялдуулан газар ашиглалт, хамгаалалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж, тогтоож газар зохион байгуулалтын төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулан, уг төлөвлөлтийн дагуу зүй ёсны эрхийг зориулалтаар бүртгэн баталгаажуулах ажлыг Баян-Уул суманд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ба сумын Засаг даргад хамтран ажиллах тухай  2016 оны 101 дугаар албан тоотоор хүргүүлэн ажиллалаа.

             Сумдын газрын даамлуудыг газрын биржийн цахим програм хангамжид нэвтрэх  эрх авах ажлын хүрээнд газрын даамалуудын судалгааг ГХГЗЗГазарт 2016 оны 92 дугаар албан бичгээр хүргүүлэв.

             Аймгийн Засаг даргын 2014 оны А/493 дугаар захирамжаар тариалангийн зориулалтаар атар газрыг эргэлтэнд оруулах ажлын хүрээнд сумдын тариалангийн талбайн дэлгэрэнгүй бүртгэл судалгааг 2015 оны ГНСангийн тайлангийн дагуу 2016 оны 126 дугаар албан бичгээр ХХААГазарт гарган хүргүүлэв.

Хэрлэн сумын Засаг даргаас гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран өмчилж авсан газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэхээр хүсэлт ирүүлсэн 36 иргэнд аймгийн Засаг даргын захирамж гаргуулахаар ирүүлсэн албан бичгийн дагуу хянан үзэж шийдвэрлэх боломжтой 35 иргэнд аймгийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан хүргүүлсэн.

Шүүх байгууллагаас лавлагаа, нотолгоо ирүүлэхийг хүссэн албан бичигт холбогдох тайлбарыг баримт бичгийн хуулбарын хамт хүргүүлсэн болно. 

Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт газар өмчлөгч иргэдийн 1 дүгээр улирлын мэдээг 2016 оны 03 дугаар сарын 25-ны байдлаар гарган хүргүүлээд байна.

Бусдаас худалдаж авсан газруудынхаа өмчлөх эрхээс татгалзсан 2 иргэний хүсэлтийн дагуу нийт 6 нэгж талбарыг хүчингүй болгох тухай аймгийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан хүргүүлсэн.

Аймгийн онцгой комиссын шуурхай хуралдаанаар Баянтүмэн, Хэрлэн суманд 2015 онд гарсан гахайн мялзан өвчний нөхөн төлбөрт олгох зардлыг баталж, Улсын онцгой  комисст явуулах ажилд оролцож ажилласан.

Барилга, хот байгуулалтын яам болон Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Монгол улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх 2-р үе шатны төсөл”-ийн хүрээнд “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулах тухай” сэдэвт дадлага, сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн ерөнхий архитектур болон газрын удирдлагын хэлтсийн дарга нарт зохион байгууллаа. Мөн Барилга хот байгуулалтын яам нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-тэй хамтран “Ногоон хот байгуулалт” сэдэвт форумыг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж, тус газрын мэргэжилтнүүд оролцлоо.

ГХГЗЗГазар болон “Инжгеотех” ХХК-ийн хамтран зохион байгуулж буй “Монгол орны газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээ" сэдэвт сургалт 2016 оны 03 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд, “Газар, байгалийн нөөцийн эдэлбэрийн зүй ёсны эрхийг зориулалтаар нь бүртгэн, баталгаажуулах” сэдэвт сургалт 2016 оны 03 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Сургалтанд тус байгууллагын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Э.Мөнхнаран, Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Алтантуяа нар оролцлоо.

Хэрлэн голын сав газрын хамгаалалтын захиргаанаас Хэрлэн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэргэжилтэн Н.Гангэрэл оролцож  ажиллалаа.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

Нийтийн эзэмшлийн орон сууцны барилгуудын зоорийн давхрын магистраль  болон босоо шугамын засварын ажлын болон Баянтүмэн сумын ЗДТГ-ын өргөтгөлийн барилгын зураг төсөл боловсруулах даалгаврыг боловсруулан батлуулав.

            2015 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн барилга угсралт, засварын ажлуудын материалын тооцоог түүвэрлэн гаргав.

            Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгын бичиг баримттай танилцан шаардлага, зөвлөмж өгөн ажиллаж барилга ашиглалтад оруулах комисс ажиллах бэлтгэл хангуулан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр комисс ажиллаж үүрэг даалгавар өгөн биелэлтийг хангасан нөхцөлд актыг баталгаажуулан  ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэв.

            Барилгын хөгжлийн төвийн Зүүн бүсийн хяналтын ахлах инженер Молорцэцэг барилга хүлээн авах комисст ажилласан ба мөн Чойбалсан суманд баригдаж буй урлаг спортын заалны барилга угсралтын ажил болон Усан бассейны барилгын ажлын явцыг газар дээр нь үзүүлж танилцуулав.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дашбалбар суманд хэрэгжиж байгаа 100 хүүхдийн дотуур байр, спорт заалны барилга, Баян-Уул суманд хэрэгжиж байгаа 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын явцыг танилцуулав. Баян-Уул суманд хэрэгжиж байгаа “Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн ажлыг үзэж танилцан тус суманд ажиллаж байсан УИХ-ын гишүүн н. Болорчулуунтай уулзаж ажлын явцын талаар танилцуулав.

            Дорнод аймгийн хэмжээний нийтийн эзэмшлийн орон сууцны болон нийт сумдын төсвийн байгууллагуудын барилга байгууламжийн судалгааг тодотгож, гаргасан.

БХБЯ, Япон улсын Жайка төслийн багт Чойбалсан хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх талаар Баян-Уул сумын “Шинэ сум төсөл”-ийн гүйцэтгэгч “Монгол дайван” ХХК-д ажил эрчимжүүлэх талаар тус тус албан тоот хүргүүлэв.

Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 90 жил, аймагт барилгын байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Д.Дамдинбазартай уулзан хэлэлцэн тохиролцож төлөвлөгөө гаргах ажилд оролцов.

Барилгачдын зөвлөгөөн зохион байгуулах талаар аймгийн МСҮТ-ийн түншлэл олон нийтийн ажил хариуцсан ажилтан Л.Эрдэнэтэй уулзаж хэлэлцэн 2016 оны 04 дүгээр сарын эхний 7 хоногт зохион байгуулахаар урьдчилан тохиров.

            Дорнод аймагт баригдаж буй шинэ орон сууцны борлуулалтын болон ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээг 2016 оны 1 дүгээр улирлын  байдлаар гарган БХТ-д цахим шуудангаар болон албан тоотоор хүргүүлэв.

            Баянтүмэн сумын ЗДТГ-ын өргөтгөлийн барилгын эскиз зургийг ашиглагч байгууллагаас санал авахаар тус сумын Засаг даргын орлогч н.Батчулуунд өгөв. Мөн барилгын цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцлийг яаралтай ирүүлэх талаар шаардлага тавьж ажиллалаа.         

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Чойбалсан хотын орон сууцны барилгуудын дээврийн засварын ажлын хүрээнд орон сууцны дээврийн одоогийн байдлын талаар судалгаа авахаар Хэрлэн сумын 7-р багт байрлах “Найман өргөө”, “Наран өргөө” СӨХ-нд харьяалагдах 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 44, 51, 52-р байруудаар Худалдан авах ажиллагааны албаны дарга Ч.Ганбат, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Билгүүн, Чойбалсан хотын архитектор А. Түмэнжаргал, Хэрлэн сумын 7-р багийн ажилтан, Дорнод аймгийн Сууц өмчлөгчдийн холбооны салбар зөвлөлийн дарга С.Ганчимэг, “Найман өргөө” СӨХ-ны дарга З.Цогбаяр, “Наран өргөө” СӨХ-ны дарга М.Мөнхтөр, аймгийн Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Ц.Цоггэрэл нар 2015 оны 03 дугаар сарын 10, 11-ны өдөр ажиллалаа.                                                                   

Сууц өмчлөгчдийн холбооны талаар:

Дорнод аймгийн хэмжээнд 69 орон сууцны 3692 өрх 11 сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагдан 73 үйлчлэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. СӨХ-ны төлбөр хураамжийг нэг өрхийн 1 м2 талбайг 70-140 төгрөгийн хооронд тооцон хураамж авдаг боловч нийт өрхийн 30-40% нь төлбөрөө төлдөг.

Судалгаанд хамрагдсан орон сууцны дээврийн байдал:

Судалгаанд “Найман өргөө” СӨХ, “Наран өргөө” СӨХ-нд харьяалагдах 13 орон сууц хамрагдсанаас 44 байр 2012 онд, бусад барилгууд 1985-1987 онд ашиглалтад  орсон байна. Судалгаагаар 30-р байрны 4 орцны 5 давхарт амьдардаг 8 айлаар орж нөхцөл байдалтай танилцахад дээврээс ус алдаагүй, 32-р байрны 28, 30 тоот айлын дээврээс ус алдаж байгааг үзэж танилцав. Мөн 31, 33, 34, 35, 36-р их засварт ороогүй олон жил болсон дээврээс борооны болон цасны ус их хэмжээгээр гоождог, борооны усанд хана, тааз шарлаж халтартан, обой хуурч ховхрон хөгц үүсдэг. Мөн тавилга норсноос болон эвдэрч хэмхрэн хэлбэр алддаг. Зарим айл хурын усыг тогтоож дийлэхгүй 3 болон 4-р давхруудад дамнуулан алддаг зэрэг хүндрэл үүсч, иргэд, оршин суугчид ая тухтай амьдрах орчин нөхцөл алдагдаж байна.

 

Орон сууцны 37, 38, 39, 51, 52-р байруудын талаар:

 

Орон сууцны 37, 38, 39-р байрны дээврийн их засварыг 2014 онд “ДОБЧ” ХХК гүйцэтгэсэн, 51, 52-р байрны дээврийн засварын материалыг 2012 онд “ДОБЧ” ХХК нийлүүлэн, СӨХ өөрийн хүчин чадлаар гүйцэтгэсэн боловч 37-р байрны 13, 15, 29, 30, 43, 44, 60 тоот, 38-р байрны 13, 28, 43, 58 тоот, 39-р байрны 28, 29 тоот,51-р байрны 26,27, 28, 30 тоот, 52-р байрны 25, 26, 28 тоот айлуудад хурын ус гоождог байна.

Цахилгаан, сантехникийн талаар:

Дээврээс борооны ус гоожсноос болж давхарт байрлах цахилгааны шитэнд богино холбоо үүсч орон сууцны цахилгаан хангамж гэмтсэн. Удаан жилийн эдэлгээнээс шалтгаалан сантехникийн шугамууд элэгдэл эвдрэл үүссэн байна.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Багийн цагдаагийн хэсгийн байр Халхгол сум, /Ялалт баг/” 20,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, “Сургуулийн барилгын засвар /Чулуунхороот сум/” 20,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, “БОЭТ-ийн Халдварын эмнэлгийн барилгын засвар, гадна авто зогсоол байгуулах /Хэрлэн сум/” 50,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, “Хэрлэн сумын 50-р байрны дээвэр, цэвэр, бохир усны шугамын засвар /Хэрлэн сум, 1-р баг/” 100,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлуудын зураг төсвийг АЗДТГ-ын ХБХ-т хүлээлгэн өгөв.

Мөн Гурванзагал сумын ОНС музей, гадна талбайн засварын ажил, Баянтүмэн сумын ЗДТГ-ын барилгын өргөтгөлийн зураг төслийн ажлын даалгавар боловсруулж батлуулав.

2015 онд ашиглалтанд орж улсын комисс хүлээн авсан барилгын мэдээ судалгааг БМ-19 маягтын дагуу гаргаж статистикийн хэлтэст цахим хэлбэрээр хүргүүлэв.

Мөн 2015 онд Аймгийн хэмжээнд шинээр хийгдсэн барилга угсралт болон засварын ажилд хэрэглэсэн барилгын материалын судалгааг хавсралтын дагуу гаргаж статистикийн хэлтэст цахим хэлбэрээр хүргүүлэв.

 

МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Аймгийн ГХБХБГ, Дорнод аймгийн Барилгачдын холбооноос хамтран Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг спортын олон төрөлт тэмцээнийг 2015 оны 03 сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ жил Монгол улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Дорнод аймагт Барилгын салбар үүсч хөгжсөний 60 жил, Монголын Барилгачдын холбоо үүсч хөгжсөний 25 жил тохиож байгаагаараа онцлог юм.

Тус тэмцээнд 9 байгууллагын баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, багийн  нийлбэр оноогоор 1 дүгээр байрыг “Техникийн цогц шийдэл” ХХК, 2 дугаар байрыг “Чандмань тал” ХХК, 3 дугаар байрыг “Тод сүндэрэл” ХХК эзэллээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нарын ээлжит зөвлөгөөн 2016 оны 2 дугаар сарын 22-оос 24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Барилга хот байгуулалтын Сайд, Сайдын зөвлөх, яамны төлөөллүүд болон дээрхи орон нутгийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

 Зөвлөгөөнд тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нэргүй оролцсон бөгөөд газрын харилцааны салбарын хэмжээнд 2015 онд хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүдийн тайлан, 2016 онд хэрэгжүүлэх гол үйл ажиллагааны талаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, холбогдох хэлтсийн дарга нар танилцуулсан бөгөөд дараах асуудлуудаар хэлэлцлээ. Үүнд:

  • Геодези, зураг зүйн чиглэлээр 2016 онд хийгдэх арга хэмжээ
  • Инженер хайгуул, мониторингийн чиглэлээр 2016 онд хийгдэх арга хэмжээ
  • Газрын тохиромжтой болон хэрэгцээт байдлын үнэлгээ
  • Газар, байгалийн нөөцийн эдэлбэрийн зүй ёсны эрхийг бүртгэн, баталгаажуулах
  • Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын бүртгэл, баталгаажуулалт
  • Газрын бүртгэл, кадастрын чиглэлээр 2016 онд хийгдэх арга хэмжээ
  • Орон зайн мэдээллийн дэд бүтцийн чиглэлээр тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээ, орон нутгийн оролцооны талаар хэлэлцлээ.

Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын аймгуудын ГХБХБГ-ын дарга нартай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэж шилдгүүдээ тодрууллаа.

Түүнчлэн Ерөнхий менежерээс аймгуудын ГХБХБГ-ын дарга болон НӨХГ-ын дарга нартай “2016 оны Үр дүнгийн гэрээ” байгуулж, гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаагаар энэ удаагийн ЗӨВЛӨГӨӨН амжилттай болж өндөрлөлөө. 

2016 оны 03 дугаар сарын 02-нд Газрын дарга Газрын удирдлагын хэлтсийн дарга болон Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга нартай, хэлтсийн дарга нар мэргэжилтнүүдтэй 2016 оны үр дүнгийн гэрээг байгуулав.

Дорнод аймгийн Засаг дарга 2016 оны А/35 дугаар захирамжаар сар бүрийн 01-ны өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарласан.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 03 дугаар сарын 01-ний өдөр буюу “Эх орончдын өдөр” Дорнод аймгийн Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн 1Д ангийн хүүхдүүдэд гэр болон сургуулийн хаягийн талаарх мэдээлэл, хичээлийг тус газрын мэргэжилтэн Б.Одончимэг, Н.Адъяа нар зааж, Чойбалсан хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний 3D анимешн дүрсийг хүүхдүүдэд үзүүлж сонирхуулсан.

Мөн тус ангийн хүүхдүүдээс сургууль гэрийнхээ хооронд явахад ямар хүндрэл байдаг талаар судалгаа авахад авто замын гарц болон хурд сааруулагч байхгүй, орой үдэш гэртээ харихад гэрэлтүүлэг муу байдаг зэрэг шалтгаануудыг онцолсон байна.

Аймгийн Засаг дарга болон агентлагийн дарга нарын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгасны дагуу Төрийн байгууллагуудад нэвтрүүлэх “Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо – ISO 9001:2008”-ын талаарх мэдлэг олгох сургалт 2016 оны 03 сарын 18-нд Хан-Уул сургуулийн урлагийн зааланд зохион байгуулагдлаа. Тус газраас Мэдээллийн сан, техник, програм хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинбат оролцлоо.

Сургалтыг Аймгийн Засаг даргын .... тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зохион байгуулж, Монгол бүтээмжийн төвийн ахлах зөвлөх Н.Уранчимэг удирдан явуулж, төрийн байгууллагуудын 100 орчим албан хаагчид хамрагдлаа.

Мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон “ISO 9008:2001 олон улсын чанарын удирдлагын тогтолцоо”-г Монгол улсын төрийн байгууллагууд дундаа хамгийн анх нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцлаа. Сургалтын төгсгөлд нийт оролцогчдод сертификат гардуулж өгсөн.

Энэ сард 70582233.mn цахим хуудсаар дамжуулан ирүүлсэн нийт 23 бичгээс 6 албан бичиг, өргөдөлд хариуг нь хүргүүлж, бусад бичгүүдтэй танилцаж ажиллалаа. 

- See more at: http://dornod.gazar.gov.mn/pages/443#sthash.yWvx10Li.dpuf

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР