2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭ
ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АСУУДЛЫН ХҮРЭЭНД:
Аймгийн Засаг даргын 2014 оны 11 сарын 21-ний өдрийн А/493 дугаар захирамжийн дагуу сумдад тариалангийн зориулалтаар ашиглаж байсан боловч атаршиж ашиглалтгүй болсон талбайн судалгааг гаргах, атаршсан газрыг эргэлтэнд оруулах, ашиглалтыг сайжруулах боломжийг судлах, мөн шинээр тариалангийн талбай нэмэгдүүлж, газрын ангилал өөрчлүүлэн тариалангийн зориулалтаар ашиглах талаар хүсэлт ирүүлсэн Цагаан-овоо, Сэргэлэн, Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн сумдад ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд газар тариалангийн зориулалтаар ашиглаж байсан, одоогоор атаршиж, ашиглалтгүй болсон талбайг газар дээр нь үзэж, хэмжилт хийн талбайн хэмжээг тогтоосон. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага өргөдөл, гомдол, хүсэлт болон 70582233.mn сайтад ирсэн 12 санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч тухай бүрд нь байгууллагын даргад танилцуулж ажилласан. Иргэн аж ахуйн нэгжтэй газар эзэмших ашиглах гэрээ, газрын төлбөрийг шинэчлэх ажлын зарыг “Шинэ суваг” телевизэд дахин 14 хоног зарлуулсан. Татварын хэлтсээс ирсэн ногдлын зөрчлийг тулгалт хийж сумдын даамлаас тодруулга утсаар авч татварын байцаагч н.Алтанзулд өгч ажилласан. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж, өмчилж буй газар болон орон сууцны үнийн 4 дүгээр сарын үнийн судалгааг хийсэн. Гэрээ шинэчлэх ажил үргэлжилж байна. Газрын даамлуудын сургалтанд тариалангийн газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулах журмыг хэрэглэх талаар мэдээлэл хийж зөвлөгөө өгч ажилласан. 2015 онд газар эзэмших эрхээ хэсэгчлэн болон шинээр гарсан захирамжийн дагуу газрын төлбөрийг бодож татварын хэлтэст өгөхөөр бэлдээд байна. Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ хийхээр бэлэн болгоод байна. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР: Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажлын гүйцэтгэгч БНСУ-ын “Кёнжин архитектор номад” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын, 2-р шатны тайлан хамгаалалтанд оролцов. Аймгийн ХБХ-ээс ирүүлсэн техникийн нөхцөл олгох журмын төсөлд санал бэлдэж албан тоотоор хүргүүлэв. БОЭТ-ийн шинээр төлөвлөгдөж байгаа барилгын зургийн даалгавар боловсруулахад санал оруулж, барилгын байршлын талаар байгууллагын удирдлагуудтай газар дээр нь явж танилцав. Сумдын газрын даамлуудын сургалтанд “Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний ажлын явц болон ИШС-ний хамгаалалтын зурвасыг сумын төвд төлөвлөх талаар мэдээлэл хийв. ГХГЗЗГ-аас ирүүлсэн тоотын дагуу хот байгуулалтын баримт бичгийн судалгаа гаргаж хүргүүлэв. 2015 оны орон нутгийн төсвийн тодотголоор хасагдсан болон нэмэгдсэн ажлуудыг ангилж зураг төсөв шинээр хийлгэх шаардлагатай техникийн нөхцөл, инженер геологийн дүгнэлт зэрэг холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барих /Баяндун сум/, Сумын ЗДТГ-ын гадна тохижилт /Баян-уул сум/, 6-р цэцэрлэгийн халаалтын тогооны засвар /Хэрлэн сум/ зураг төслийн гэрээг “ДОЗТ” ХХК-тай байгуулан холбогдох баримт бичгийг хүлээлгэж өгөөд байна. 4-р багийн өрхийн эмнэлгийн барилгын үе шатны хяналт хийж барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Барилгын үдсэн хийц болох модон материалыг лабораторт явуулж чийгшилтийг хэмжүүлэх, мөн дулааны узелийн нанометр дачикуудыг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах шаардлага тавин ажиллав. 6-р багийн 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг эхлүүлж үе шатны хяналтыг тавьж ажиллав. Тус барилгын гүйцэтгэгч компанид ил, далд ажлын акт, материалын сертификат, цутгамал хийцүүдийн дүгнэлт зэргүүдийг бэлэн болгох шаардлага тавьсан. 150 хүүхдийн 11-р цэцэрлэгийн барилга угсралтын ажилд үе шатны хяналт тавьж ажиллав. Барилга угсралтын ажил дууссан дотор засал шалны ажил эхлээд явж байна. 50 ортой төрөх эмнэлгийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Цутгамал арагт бүтээц, гадна хана, дотор ханын шавардлага,цонх, гадна дулаан, цэвэр усны шугамын ажил хийгдсэн. дизель генераторын барилгын ажил хийгдсэн байна. Зохиогчийн хяналт хийлгэх. Ашиглагч байгууллагаас барилгын зоорийн давхарт төлөвлөгдсөн машины зогсоолыг сургалтын танхим болгон өөрчлүүлэх хүсэлт гаргасан байгааг захиалагч болон зохиогч байгууллагатай хамтран шийдвэрлүүлэх шаардлагатай. БУА 80 хувьтай. 48 га-д төлөвлөгдөж байгаа орон сууцны хороолол руу татах инженерийн шугам сүлжээний трассын чиглэлийг тогтоож шугамын трассад орж байгаа өмчлөлийн газрын судалгаа гарган хот байгуулалтын зөвлөлийн хурлаар оруулж баталгаажуулав. Мөн холбогдох техникийн нөхцөлүүдийг авч зургийн байгууллагад хүлээлгэн өгөв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хийгдсэн барилга угсралт болон засварын ажлын гүйцэтгэлийн баримт бичгийг бүрдүүлэн аймгийн аудитийн газар шалгуулав. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга угсралтын объектуудыг үндэсний аудитын газар шалгуулж холбогдох баримт бичгийг хүргүүлээд байна. МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫН ХҮРЭЭНД: ГХГЗЗГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит шилжих явах цом"-ын төлөө 2015 оны 6 төрөлт тэмцээнийг 4 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд БХБЯам, ГХГЗЗГазар, Барилгын хөгжлийн төв, ИНЕГ, НӨХГ-1, НӨХГ-2, НЕТГ, Баруун бүс, Зүүн бүс, Төвийн бүс, Хангайн бүс, Багш нар, Геодези, фотограмметр зураг зүйн холбоо, Газрын менежментийн чөлөөт холбоо, Инженер геологичдын нэгдсэн холбоо зэрэг 15 баг оролцлоо. Газрын харилцааны ажилтны өдрийн нэрэмжит "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ"-ын төлөө 2015 оны спортын олон төрөлтийн тэмцээний ерөнхий дүнгээр Нийслэлийн өмчийн харилцааны газар1 дүгээр байранд орж, 2 дугаар байранд Газрын менежментийн чөлөөт холбоо, 3 дугаар байранд Зүүн бүс тус тус орсон байна. Тэмцээний Зүүн бүсийн багт Дорнод аймгийн ГХБХБГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан С.Оюунбаатар амжилттай оролцсон юм.