2016 ОНЫ 05 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭ

2016-05-26

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АСУУДЛЫН ХҮРЭЭНД:

            Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2014 оны А/112 тушаалаар батлагдсан солбицлын эрин, А/261 тушаалаар батлагдсан "Монгол орны геоидын өндрийн загвар"-ыг баталж хэрэглээнд нэвтрүүлснээр урьд онуудад хийгдсэн GPS-ийн дэд болон "Кадастрын зураглал ба газрын бүртгэл" төслөөр гүйцэтгэсэн зураглалын цэгүүдтэй харьцуулахад зарим цэгийн солбицол болон өндөр зөрүүтэй байгаа Цагаан-овоо сумын баруун хойд Трангуляцын цэгт тулгуурлан сумын төвийн зүүн урд Хөөврийн нуурын орчим байрлах 6160 дугаартай хатуу цэгт магадлан хэмжилтийг Магадлан хэмжилт хийх ажлын удирдамжийн дагуу хийж гүйцэтгэв.

            Мөн геодезийн байнгын цэг тэмдэгтийн гаднах тэмдэглээс болох чулуун овоо болон шуудууг ухаж сэргээсэн.

Хэрлэн сумын ИТХ-ын 2014оны 12 дугаар сарын 18 –ны өдрийн 06 дугаар тогтоолын хүрээнд Аймгийн инженерийн шугам сүлжээ бүхий 1-р бүсийн газарт газар эзэмшиж буй иргэн аж ахуйн нэгжтэй гэрээ, төлбөрийг  шинэчлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд 6, 7, 9, 10 багийн ажлын албанд зар тавих, утсаар холбогдох, орон нутгийн  сайтууд дээр зарлал тавих ажлыг хийсэн.

Иргэн Б.Оюунтуяагийн гаргасан өргөдлийн дагуу газар дээр очиж мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийхэд иргэн н.Батмөнх нь иргэн Б.Оюунтуяагийн газар дээр өөрийн эзэмшлийн пин болон бусад зүйлсээ буулгаж байршуулсан нь тогтоогдсон тул  газар чөлөөлөхийг мэдэгдсэн албан бичгийг иргэн н.Батмөнхөд өгч ажиллаа.   

Аймгийн Засаг даргын 2014 оны 11 сарын 21-ний өдрийн А/493 дугаар захирамжийн дагуу сумдад тариалангийн зориулалтаар ашиглаж байсан боловч атаршиж ашиглалтгүй болсон талбайн судалгааг гаргах, атаршсан газрыг эргэлтэнд оруулах, ашиглалтыг сайжруулах боломжийг судлах, мөн шинээр тариалангийн талбай нэмэгдүүлж, газрын ангилал өөрчлүүлэн тариалангийн зориулалтаар ашиглах талаар хүсэлт ирүүлсэн Баянтүмэн, Булган, Дашбалбар, Матад, Халхгол, Хөлөнбуйр сумдын тариалан болгох талбайн хэмжээг тогтоож зураглалыг гарган холбогдох баримт бичиг /сумын ИТХ-ын тогтоол, Засаг даргын санал/-ийг бүрдүүлэн аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болгож аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 05 дугаар сарын 8-ны өдөр “Эрүүл хөрс – Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд зохион байгуулсан сургалт семинарт “Тариалангийн газрын эрх зүйн орчин” сэдвээр мэргэжилтэн Н.Гангэрэл мэдээлэл хийж оролцсон.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу уламжлал болон хийгддэг мод тарих ажлын хүрээнд 90 мод тарьж услалтын ажлыг хариуцан ажиллаж байна.

            Иргэн Б.Жамъянгүнриг, Г.Сэнгээ, О.Батцэнгэл  нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч захирамжийн төслийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

            БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР:

            50 ортой төрөхийн барилгад зохиогч “Хатанбаатар” ХХК-ийн архитектор Ш.Сумъяа, инженер Р.Батсэргэлэн, Б.Амарсайхан, Ч.Тэмүүжин, гүйцэтгэгч “ААББ” ХХК-ийн инженер Ц.Оюунчимэг, инженер Шаарийбазар, ашиглагч БОЭТ-ийн дарга Д.Должин, инженер Б.Нарантуяа нарын хамт хяналт хийсэн. Ашиглагч талаас зоорийн давхрын гражийг агуулах болгохоор санал тавьсныг зөвшилцөж, гражийн хаалгыг битүүлж  өрж , цонх гаргах, пандусыг хийхгүйгээр зам болгохыг зөвшөөрч хурлын тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан.

            Хөлөнбуйр сумын 75 ортой цэцэрлэгийн барилгад автор “ДОЗТ” ХХК-ийн инженер А.Басганбишийн хамт хяналт хийсэн. 2-р дугаар давхрын хучилт гадна /дээд талдаа/ хайрагдсан байна. Гүйцэтгэгч “Сүхжин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэчулуунд даралттай усаар сул элс, хайргыг угааж 1,5 см цементэн тэгшилгээ хийж шаардлага тавьсан.

            Хэрлэн сумын 6-р багт баригдаж байгаа 150 ортой цэцэрлэгийн барилгын гадна бохирын асуудлыг “Дорнод НАА” ХХК-ийн ерөнхий инженер Б.Эрдэнэчимэг , Б.Сүрэнжав нарын хамт газар дээр нь очиж зам хөндлөн гаргаж “Сүхжин” ХХК-ийн 64-р байрны бохирын худагт хийхээр тохиролцсон. 150 ортой цэцэрлэгийн  барилгад  автороор хяналт хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлага тавьж ажиллаа.

            Аймгийн ЗДТГ-ын барилгын БУ-ын ажилд автор М.Байгалмаагийн хамт хэмжилт хийж, гүйцэтгэлийг баталгаажуулж, ажил гүйцэтгэх гэрээг сунгаж баталгаажуулсан.

            Дашбалбар суманд баригдаж байгаа 100 ортой ЕБС-ийн дотуур байрны барилга угсралтын ажилд хяналт хийж  цутгамал хийцэд итгэмжлэгдсэн лабораториор дүгнэлт гаргуулах шаардлага хүргүүлсэн.

Аймгийн Цагдаагийн газарт 2010-2015 онуудад Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан болон баригдаж байгаа барилга байгууламжийн судалгаа , холбогдох баримт материалуудыг гаргаж өгсөн.

2015 онд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга угсралт, засвар, тохижилтын ажлын явцын талаар аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанд мэдээлэл өгсөн.

4-р багийн өрхийн эмнэлгийн  барилга угсралтын ажилд зургийн байгууллагын төлөөлөл болох “ХБХДТ” ХХК-ийн дэд захирал архитектор М.Машбат ирж зохиогчийн хяналтыг хамтран хийж гадна фасадны өнгө тодорхой өгөх, адрийн хөндийн салхивчийг нэмж гаргах зэргийг гүйцэтгэгч байгууллагатай тохирсон. Мөн зургийн дагуу барилга угсралтын ажил явагдаж байгаа талаар барилгын талбайн журнал дээр тэмдэглэл хийж холболтын зургийг үзэж баталгаажуулсан.

“ДБЭХС” ТӨХК-аас ирсэн албан бичгийн дагуу 4,10-р багийн шинээр тавигдсан авто замын дагуу кабель  шугам татах ажлын трассыг  Газрын мэргэжилтэн О.Алтантуяа, “ДБЭХС” ТӨХК-ний инженер н.Наранчулуун нартай хамтран газар дээр нь үзэж хэмжилт хийв.

2014-2016 оны  үндсэн чиглэлийн БХБХэлтэст хамаарагдах заалтын биелэлтийг гаргав.

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх багийн төвийг сэргээгдэх эрчим хүчинд холбох /Баян-уул сум, 1,2,3-р баг/, Халх гол сумын төвд шинээр төв талбай байгуулах /Халх гол сум/, Хүүхэд хөгжлийн танхим байгуулах /Чойбалсан сум/, Хэрлэн сумын 3-р багийн Засаг даргын ажлын албаны конторын барилгын дээврийн засвар /Хэрлэн сум, 3-р баг/, Багийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангах /Булган сум, 2,3-р баг/, Багийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангах /Дашбалбар сум, Харзат, Номинт баг/, Сум дундын эмнэлгийн гадна гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулах /Баян-уул сум/, Багийн төвийн барилга /Чойбалсан сум, Энгэр шанд баг/ зэрэг ажлуудын зураг төсвийг гүйцэтгэгчээс хүлээн авч аймгийн ХААА-нд хүлээлгэж өгөөд байна.

МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Монгол улсын хэмжээнд "Нэг сая мод тарьж ургуулах" тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 146 дугаар тушаалын дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны А/185 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд "Нэг зуун мянган мод тарьж ургуулах" ажил зохион байгуулагдаж байна. Энэ ажлын хүрээнд Нисэхийн зам дагуу ГХБХБГ-ын хамт олон өөрийн хуваарь талбайд мод тарьсан. Усалгаа арчилгааг тогтмол хийж байна. 

Хэрлэн сумын ИТХ-ын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор Чойбалсан хотын газрын төлбөрийн итгэлцүүрийн хувь хэмжээ өөрчлөгдсөн бөгөөд аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар буюу 1 дүгээр бүсэд газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газар эзэмших гэрээг шинээр гэрээ байгуулах тухай зарлалыг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, зарим багийн ажлын алба, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсуудаар дамжуулан тараасан. Газар эзэмшигч, ашиглагч иргэд, ААНБ идэвхтэй хамрагдаж байна.

            2015 оны 05 дугаар 20-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд мэдээлэл бэлтгэж оролцлоо. 

 

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР