2016 оны 2 дугаар улирлын санхүүгийн мэдээ
ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АСУУДЛЫН ХҮРЭЭНД:
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбайд хашаа татах, газрын хэмжээ нэмэгдүүлэх, орон сууцны барилга байгууламжийн бүтцэд өөрчлөлт оруулж өргөтгөл хийх зэрэг газрын харилцаа барилга, хот байгуулалтын чиглэлээр гарч байгаа зөрчил дутагдлыг арилгах, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 15 өдрийн А/250 тоот захирамжаар "Хуулийн хэрэгжилт-2015" сарын аяныг зохион байгуулсан. Тус захирамжийн хүрээнд барилга, газрын чиглэлээр 2 хэсэг болон хяналт, шалгалт хийсэн.
Захирамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын харилцаа, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Баярмаа, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Э.Мөнхнаран, Т.Аюуш нар газар дээр нь хяналт шалгалт хийж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хэмжээгээ нэмэгдүүлэн хашаагаа барьсан зөрчлүүд илэрсэн. Тухайн газар дээр нь очихдоо эзнийг байцуулан хяналт, шалгалт хийсэн. Үүнд:
"ДБЭХС" ТӨХК, иргэн П.Гэрэлбаатарын 3 газар, "Эвсэг ахан дүүс" ТББ, иргэн Т.Оюунчимэг, Р.Ариунболд, Д.Баяртмэргэн, Ш.Ганганмөрөн, Хан-Уул цогцолбор сургууль, ногоон байгууламжууд, Насанбуян, Хөгжимт драмын театрт гэх мэт газруудад очсон.
Жишээ нь:
- Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт "Ягаан цэн" өрхийн эмнэлгийн баруун хойд талд байрлах "Эвсэг ахан дүүс" ТББ нь Засаг даргын захирамжаар 2000 м2 харин хашаагаа 2848 м2 сунгаж барьсан байсан.
- Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт СМУ-ын 30 дугаар байрны урд талд байрлах "Дорнод бүс эрчим хүчний систем" ТӨХК нь газрын захирамж нь 1087 м2 байхаас одоогийн байдлаар 1810 м2 хашаагаа барьсан байсан.
Авсан арга хэмжээний талаар :
1."Эвсэг ахан дүүс" ТББ д илүү талбайгаа татах, ногоон байгууламжийг 10 дугаар багийн ажлын албаны нэр дээр нийтийн эзэмшилд шилжүүлэх үүрэг өгсөн.
2.Иргэн Д.Баяртмэргэн хашаагаа сунгасан учир торгууль 192.000 төгрөг төлөх, эзэмшил газрынхаа илүү талбайг татах шаардлага тавьсан.
3. Иргэн Насанбуянд газрыг зориулалтаар өмчлүүлээгүй учир үйлдвэр, үйлчилгээг зогсоох, торгуулийн арга хэмжээ авсан. Үлдсэн газаруудад сануулага, шаардлага тавьж ажилласан.
Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн сургуулийн Агроэкологийн сургуулийн танхимд зохион байгуулж тус сургалтанд газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Аюуш, Булган сумын газрын даамал О.Энхтайван нар оролцлоо.
Тус сургалтаар:
Бэлчээрийн газрын сэргэх чадавхид суурилан ашиглалтыг төлөвлөх
Бэлчээр ашиглалтын гэрээний загвар
Бэлчээрийг зохион байгуулах арга, аргачлал
Бэлчээрийн хяналт, үнэлгээний хөтөлбөр
ARC GIS 10.1 програм ашиглан вектор мэдээ үүсгэх,орон зайн дүн шинжилгээний аргыг хэрэглэх Бэлчээрийн усан хангамж, хүрэлцээг тооцох, зураглах г.м сэдвүүдээр сургалт зохион байгуулагдсан.
Сургалтанд Архангай аймаг, Дорнод аймаг, Дархан, Хэнтий аймгуудын газрын даамал, газрын мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулагдлаа.
Бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан ашиглалт" сэдэвт сургалтанд амжилттай оролцсон мэргэжилтнүүдэд газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, швейцарийн хөгжлийн агентлаг ногоон алт төсөл, хөдөө аж ахуйн их суруулийн удирдлагууд гэрчилгээ, бэлчээрийн менежмент /ном/, монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан/ном/ , метр, хайч, гадас, аппрот, CD-2, самбаруудыг гардуулан өгсөн.
2015 оны хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд 2015 онд иргэний
гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 200.05 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөснөөс 185 иргэнд 18.3 га газрыг өмчлүүлээд байна.
-
Хагас жилийн байдлаар иргэдээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх тухай 873 хүсэлт хүлээн авсан ба үүнээс тайлант хугацаанд 185 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, хамтран өмчилсөн үл хөдлөх эрхийн гэрчилгээнээс хасагдах хэлцэл хийлгээгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхацсан газарт газар өмчлөх хүсэлт ирүүлсэн 76 иргэнд холбогдох хуулийн дагуу заавар зөвлөмжийг хариу өгөх мэдэгдлээр иргэдэд хүргүүлэн ажилласан бол 612 иргэний өргөдлийг эрх бүхий Засаг даргын шийдвэр гаргуулахаар хүргүүлээд байгаа болно.
Баянтүмэн, Булган, Матад, Цагаан-овоо, Чойбалсан сумд өмчлөл явуулсан байна. Баянтүмэн сум нь 2015 онд 120 иргэнд 11.34 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөснөөс 90 орчим хувийг өмчлүүлж өмчлөлийн ажлыг сайн зохион байгуулсан байна.
Гэр бүлийн хэрэгцээнд үнээр нь, аж ахуйн зориулалтаар давуу эрхээр болон дуудлага худалдаагаар, газар тариалангийн зориулалтаар давуу эрхээр болон дуудлага худалдаагаар өмчлүүлсэн газар байхгүй болно.
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 30831 иргэн 3685,9 га газрыг өмчилж авсан байна. Энэ нь аймгийн хүн амын тоотой харьцуулахад 41,2 хувьтай байна.
МУ-ын иргэнд өмчлүүлэх боломжтой газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал хийх, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажил”-ын хүрээнд Дорнод аймагт 2015 онд Баянтүмэн суманд 349.1 га, Булган-775.5 га, Гурванзагал-132.2 га, Матад-100.7 га, Сэргэлэн 531.1га, Халхгол 137.7га, Цагаан-Овоо 377.6 га газруудад дээрх ажил хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа болно. Мөн 2014 онд хийгдсэн ажлын тайланг АТТП ХХК-аас хүлээн авч сумдын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулах ажлыг зохион байгуулж байна.
Газар газар эзэмших эрхийн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын мэдээ, Газрын зах зээлийн үнийн мэдээ болон Газрын төлбөрийн орлого бүрдүүлэх талаар 14 сум болон Татвар хэлтэст албан бичиг явуулж дараах мэдээллийг авч нэгтгэж ажилласан.
Тайлангийн хугацаанд Монгол Улсын Газрын тухай хууль болон Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолын 6, 7 дугаар хавсралтаар баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” болон “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг явуулах журам”-ын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг аймгийн хэмжээнд Дашбалбар, Баянтүмэн, Хэрлэн, Чулуунхороот, Матад, Булган сумдад зохион байгуулж, газрын дуудлага худалдааны орлогоос нийт 803 901 912 төгрөгийг төсөвт төвлөрүүлснийг нэгтгэж ажилласан.
Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 68 нэгж талбар, орон сууцны зориулалттай 73 нэгж талбарын үнийн мэдээлэл цуглуулах маягтад бүртгэгдсэн байна. Үүнд:
Гэр хорооллын хашааны газрын үнэ хашааны газрын нийт талбайн хэмжээ, газрын байршил, газар дээрх үл хөдлөх хөрөнгө-барилга байгууламжийн баригдсан материал, давхрын тоо, дулаалга, мөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой зэргээсээ шалтгаалан харилцан адилгүй байна.
0,07м2 газар болон үл хөдлөхийн дундаж үнэлгээ 13 457 352 төгрөг, 1 м2 –ийн дундаж үнэ 16771 төгрөг байна.Аймгийн төвийн Хэрлэн сумын хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж буй газар дангаараа дундажаар 4 сая төгрөгийн үнэлгээтэй байна. Орон сууцны дундаж үнэ 27 480 769 төгрөгийн үнэлгээтэй байна.
Шинэ орон сууц буюу 2009 оноос хойш баригдсан байрнууд өрөөний тооноос хамаараад 40-70 сая төгрөгийн үнэлгээтэй байгааг гаргаж 2015 оны 6 дугаар сарын 27-нд Оюунбаяр мэргэжилтний мэйл руу явуулсан.
Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга /хуучин нэрээр/, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан 01/01 тушаалын дагуу газрын албан татвар, төлбөрийн мэдээ тайланг ГТМ-3, 4-р маягтуудаар ГХГЗЗГ-ын мэргэжилтэн Эрдэнэбаярт цахим хэлбэрээр нэгтгэж 07 дугаар сарын 06-ны хүргүүлж ажилласан.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР:
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх, Булган сумын 4 дүгээр багийн байр, Булган, Сэргэлэн, Баян-Уул, Баяндун сумын сэргээгдэх эрчим хүчний ажлын тоо хэмжээ, техникийн тодорхойлолтыг ХААА-д гаргаж өгсөн.
Хөлөнбуйр суманд баригдаж байгаа 75 хүүхдийн цэцэрлэг, ЕБС-ийн спорт заал, Баян-Уул сумын 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, Чойбалсан сумын урлаг спортын заал, Дашбалбар сумын спорт заал, МСҮТ-ийн барилга, Хэрлэн сумын 4 дүгээр багийн өрхийн эмнэлэг, 50 ортой төрөхийн эмнэлэг, Хэрлэн сумын 6 дугаар багийн 150 хүүхдийн цэцэрлэг, 11 дүгээр цэцэрлэг, ЗДТГ-ын барилга зэрэг барилгуудад хяналт хийж гүйцэтгэлийг баталгаажуулсан. Хяналт хийх явцад барилгад ашигласан материалын тохирлын гэрчилгээ дутуу, талбайн журналын хөтлөлт тааруу, ил, далд ажлын актыг бичиж баталгаажуулаагүй, бетоны дээжийн дүгнэлт дутуу зэрэг зөрчил илэрч байсан. Талбайн журналд зөрчлийн тухай тэмдэглэл бичиж, биелэлт гаргах хугацааг заасан.
Хөлөнбуйр сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн бохир усны шугамын болон цооногийн газрын асуудлыг Засаг дарга У.Ганхуяг,Засаг даргын орлогч О.Сэргэлэнбаатар, газрын даамал О.Тогооч нартай газар дээр нь үзэж шийдлээ.
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх Чойбалсан хотод “Шинэ усан сан” төсөл хэрэгжүүлэх ажлын төсөв 450.0 сая төгрөг байснаа 300.0 сая төгрөг болж багассан тул “Дорнод-НАА” ХХК-ийн удирдлагуудтай газар дээр очиж, ажлын тоо хэмжээг хасах, зарим усан сангуудын гадна гэрэлтүүлгийг хийх төсөв хийх зэрэг ажлуудыг шийдсэн.
50 ортой төрөхийн барилга нь зоорийн давхарт гражтай төлөвлөгдсөн байсныг ашиглагчийн хүсэлтийн дагуу пандус хийхгүй, гражийн том хаалгыг битүүлэх, цонх гаргах, зоорийн давхрын агааржуулалтыг нэмэгдүүлэх төсвийг ашиглагч байгууллагын инженер Б.Нарантуяагаар хийлгэхээр захиалагч, зохиогч, ашиглагч нар хурал хийж тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурж баталгаажуулсан.
-
МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖЛЫН ХҮРЭЭНД:
“Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийх, шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Кёнжин архитектор номад” ХХК болон “Гоби травел” ХХК-ийн түншлэл шалгарч, хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Эдгээр компаниудын төлөөлөгчид 2015 оны 06 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд Чойбалсан хотод ажиллаж, холбогдох ажлын хэсгийн гишүүд болон хот байгуулалтын орон тоон бус зөвлөлийн гишүүд, аймгийн удирдлагууд болон холбогдох албаны мэргэжилтнүүд, инженерүүдтэй уулзаж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний архитектур төлөвлөлт болон инженерийн шугам сүлжээний шийдлийн талаар санал солилцож, харилцан тохиролцсон шийдлүүдийг төлөвлөлтөд тусгахаар болсон юм.
Дорнод аймгийн Засаг даргын 2015.06.16-ны А/251 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамжийн дагуу эзэмшүүлэх газруудын зураг бүхий зарлалыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан олон нийтэд хүргэсэн.