2016 ОНЫ 07 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭ
ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖЛЫН ТАЙЛАН Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг тооллого болж байгаатай холбогдуулан сумдын геодезийн цэг тэмдэгтийг үндсэн хөрөнгөд бүртгүүлэхээр Хэрлэн сумын Засаг даргын 2016 оны А/207 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг геодезийн цэг тэмдэгтийн үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулан ажиллалаа. Тус захирамжийн дагуу геодезийн солбицол өндрийн тогтолцоонд шилжүүлсэн 56 цэг тэмдэгтийг мөн Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолын дагуу төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэж буй Даланзадгад – Сайншанд - Баруун-Урт – Хөөт -Чойбалсан чиглэлийн 1154 км шинээр баригдах төмөр замын зураглалын ажлын трассын дагуу хүлээлгэн өгсөн 21 геодезийн цэг тэмдэгтийг багийн Засаг дарга нар болон газрын даамлуудад хүлээлгэн өгч орон нутгийн өмчийн албанд бүртгүүлэх ажлыг эхлүүлээд байна. Хэрлэн сумын Засаг даргаас аймгийн Засаг даргын захирамж гаргуулахаар ирүүлсэн 105 иргэнд газар өмчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын газар өмчлөгч иргэдийн мэдээллийн санд газар өмчилж авсан эсэхийг тодруулан лавлагааг авч шийдвэрлэгдэх боломжтой 102 иргэнд газар өмчлүүлэх тухай захирамжийн төсөл бэлтгэн аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Бүх шатны шүүх байгууллагатай холбогдох нотлох баримт, лавлагаа зэргийг гаргаж өгөх шинжээчээр томилогдон ажиллах зэргээр хамтран ажиллаж байна. Жишээлбэл: Хэрлэн сумын 6 багийн нутаг дэвсгэрт газар эзэмшигч иргэн А.Баасанжав, Зүнзиндорж, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт газар эзэмшигч М.Бас-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй холбогдох хэрэгт нотлох баримт, лавлагаа, тайлбарыг гарган хүргүүлсэн. Мөн 7 дугаар нутаг дэвсгэрт газар эзэмшигч Д.Хандсүрэнгийн гаргасан нэхэмжлэлд шинжээчээр томилогдон шинжээчийн дүгнэлт гарган ажилласан. Мөн гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран өмчилсөн газрын өмчлөх эрхээсээ татгалзаж гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлж үнэ төлбөргүй газар өмчлөх эрхээ сэргээлгэсэн Хэрлэн сумын 141 иргэнийг газар өмчлөлийн улсын бүртгэлээс хасуулахаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт хүргүүлээд байна. Газрын кадастрын мэдээллийн санд 20 иргэн, аж ахуй нэгжийн кадастрын зургийг мэдээллийн санд оруулж өөрчлөлт хийж ажиллалаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчтай хамтран газар эзэмшигч иргэн аж ахуй нэгжийн эзэмшлийн газарт шалгалт хийж ажиллалаа. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Журам, загвар батлах тухай” 79 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Хориглох дохио тэмдэг хэрэглэх журам”, 2 дугаар хавсралтаар “Иргэн аж ахуй нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтын газарт бэхлэх хориглох дохио тэмдгийн загвар”, 4 дүгээр хавсралтаар “Хориглох дохио тэмдгийг газарт бэхэлсэн тухай актын загвар”-ыг, мөн Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Нэгж талбарын хувийн хэргийн загвар батлах тухай” А/169 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар “Нэгж талбарын хувийн хэргийг хөтлөх журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Нэгж талбарын хувийн хэргийн хавтас”-ыг тус тус шинэчлэн баталсан байна. Эдгээр журмыг сумдын Засаг дарга нарт 2016 оны 351 тоот албан бичгээр хүргүүлэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан суманд баригдаж буй “Урлаг, спортын заал”-ны барилгын гадна, дотор шавардлагын ажил дууссан, даралтын тогооны барилгын шавардлага, дотор заслын ажил хийгдэж байна. Графикт хугацааны дагуу ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд анхаарах, ажлын зургийн дагуу ажлыг гүйцэтгэх, шалны шороог сайтар нягтруулах, ил, далд ажлын актыг цаг хугацаанд нь бичиж баталгаажуулах, цутгамал хийцийн сорьцыг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэх, ашиглагдсан материалын сертификат, тохирлын гэрчилгээг актад хавсаргах, материал татан авалтыг ажлын графиктай уялдуулан ажлыг тасралтгүй явуулахад анхаарч ажиллах зэрэг заавар зөвлөмжийг өгөн ажиллав. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Гурванзагал суманд “Орон нутгийг судлах музейн барилгын өргөтгөл, олон нийтийн талбайн тохижилт”-ын ажлыг “Дорнын Оч” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд үе шатны хяналт тавихаар 2016-07-07-ний өдөр зохиогчийн хамт очиход ажил зогссон байв. Сум орон нутгийн удирдлагуудтай уулзан ажил байдалтай газар дээр нь үзэж танилцав. Музейн өргөтгөлийн барилгын өрлөг цонхны ялууны түвшинд хүртэл өрөгдсөн байв. Сумын Засаг дарга Д.Доржбаатар өргөтгөлийн барилга хуучин барилгатай холбогдохдоо өнгөний зохицол муу гадна хана, дээвэр өөр өөр өнгөтэй болох тул хуучин барилгын гадна ханыг ижил өнгөөр өнгөлөх, өргөтгөлийн барилгын дээврийг ижил өнгөтэй төмрөөр хийх зэрэг санал тавьсан тул магадлашгүй ажлын зардлын хэмжээнд тохируулан хийх талаар гүйцэтгэгч байгууллагатай санал солилцохоор болов. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дашбалбар суманд баригдсан “100 ортой дотуур байр”-ны барилгыг “Харшийн гэгээ” ХХК барьж гүйцэтгэсэн ба ашиглалтад хүлээн авах комиссыг Засгийн газрын 151 дүгээр тогтоолын 2 дугаар ангиллын дагуу 2016-07-07-ний өдөр зохион байгуулан ажиллуулж комиссын гишүүдийн 100 хувийн саналаар барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан. “Шинэ усан сан” төслийн 2016 онд хийгдэх 1, 2, 3 багцын ажлыг “ЦОДММ” ХХК хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр 2016-07-06-ны өдөр мэдэгдэл ирүүлсний дагуу комисс ажиллан ашиглалтад хүлээн авах, зарим комиссын гишүүдийн өгөгдсөн үүргийн биелэлтийг хангасан нөхцөлд актыг баталгаажуулахаар шийдвэрлэв. Дашбалбар суманд баригдаж буй үүрэн холбооны цамхагийн ажлыг “МОЗЭ” ХХК гүйцэтгэж байгаа ба суурийн ажлыг гүйцэтгээд ажил зогссон. Ажил эхлүүлэх зөвшөөрөл авалгүй ажил эхлүүлсэн, ажил гүйцэтгэх гэрээ, график зэрэг бичиг баримтын бүрдлийг ирүүлэхийг шаардлага болгосон боловч гүйцэтгэгч дахин ирж уулзаагүй байна. “Шинэ усан сан” төслийн 2016 онд хийгдэх 4 багцын ажлыг “ДОБЧ” ХХК гүйцэтгэж байгаа ба гадна ханын өнгө будгаас бусад ажил хийгдсэн. Хөндлөнгийн хяналтаар өгөгдсөн үүргийн биелэлтийг ханган ажиллах, хучилтын хавтангийн суултыг хэмжээсээр харуулж, фото зургаар баталгаажуулахыг өмнө шаардлага болгосон ба хучилтын хавтанг угсралтад ашиглаж болох эсэх талаар холбогдох мэргэжилтнээр дүгнэлт гаргуулах, шаланд хөвөө хийх, цонхны амалгаа шавардлагад тосон будаг хийх, усны савны үйлдвэрийн сертификат, MNS стандартын шаардлага хангасан эсэх талаар Стандарт, хэмжил зүйн газраас тохирлын гэрчилгээ авах, мөн усны сав нь ундны ус хадгалах стандартын шаардлага хангаж буй эсэхэд МХГ-ын Улсын байцаагчаар дүгнэлт гаргуулах зэрэг шаардлага тавин ажиллав. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дашбалбар суманд баригдаж буй “Спорт заалны барилга”-ын ажлыг “Аригүн” ХХК гүйцэтгэж байгаа ба 2016 онд ажил эхлүүлээгүй тул барилга угсралтын ажлыг эхлүүлж барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх талаар албан шаардлага хүргүүлэн ажиллав. АЗДТГ-ын барилгын ажлыг “Ган хийц” ХК гүйцэтгэж байна. 2016 онд улсын төсөвт 1498.5 сая/төг тусгагдсан ба ажил гүйцэтгэх гэрээний хугацаа 2016-06-15-ний өдөр дууссан тул гэрээний хугацааг сунгах шаардлага гүйцэтгэгчид тавиад байна. Тус барилга нь 5 блокоос бүрдэнэ. Б.В. А-2,3 блокийн каркас цутгалт дууссан, А-1 блокийн 4-р давхрын дам нурууны арматурчлал, хэв хашмалын ажил хийгдсэн ба цутгалт дутуу, В блокийн дээврийн металл дам нуруу угсрагдсан, гадна ханын дүүргэлт, блокоор өрсөн ханын дотор шавардлага, гадна довжоо, дээврийн парапедний арматурчлал, гадна дулаан зэрэг ажлууд хийгдсэн, цонх суулгах хийгдэж эхлээд байна. Цонхны материал талбайд татагдсан, суулгах ажил хийгдэх бүрэн боломжтой, цутгалтын ажил дутуу учир технологийн хувьд хийх боломжгүй байна. Барилга угсралтын ажил 65%-тай байна. “Ган хийц” ХК нь 2016 онд 450 сая төгрөг, нийт 3,3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан нь барилга угсралтын ажлын 50.7 хувьтай тэнцэж байна. Санхүүжилт цаг хугацаандаа олгогдоогүй шалтгаанаар гүйцэтгэгч байгууллага материал татан авах боломжгүйн улмаас түр хугацаагаар ажлаа зогсоосон. Талбайн инженер Ц.Пүрэвжаргалд ажлын зургийн дагуу ажлыг гүйцэтгэх, ажлын зургаас өөрчилсөн тохиолдолд зохиогчоос зөвшөөрөлд авах, зохиогчийн хяналт хийлгэх, ил, далд ажлын актыг цаг хугацаанд нь бичиж баталгаажуулах зэрэг шаардлага тавив. “МОНГОЛЫН АРХИТЕКТОРЫН ЭВЛЭЛ”-ийн салбар хороо, Монголын барилгачдын холбооны Дорнод аймаг дахь салбар, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн Дорнод аймаг дахь салбар, Монголын төсөвчдийн холбооны Дорнод аймаг дахь салбар, Дорнод аймгийн инженер зохион бүтээгчдийн холбооны төлөөллүүд оролцсон хурлыг 2016 оны 07 дугаар сарын 01-нд аймгийн ГХБХБГ-ийн хурлын зааланд хийж хурлаар барилга, хот байгуулалтын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, барилгын салбарын мэргэжлийн холбоодын анх дугаар зөвлөгөөнийг барилгын салбарын 90 жилийн ойг угтан зохион байгуулахаар болов. “Их базар констракшн” ХХК-ийн захиалгаар хийгдэж байгаа “Талын шилтгээн” хотхоны “3-р ээлжийн барилга угсралтын ажлын баримт материалын бүрдлийг хянаж үзээд зохих журмын дагуу ажил эхлүүлэх зөвшөөрөл олгов. “Талын сүлд” ХХК-тай Баян-түмэн сумын ЕБС-ийн дээврийн засварын гэрээ байгуулан холбогдох баримт бичгийн бүрдлийг шалгаж ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон. Задлан буулгах ажил хийгдэж дууссан дээврийн шувуу нурууны ажил хийгдэж байна. Ажлын явц 50% “Дөшийн нуруу” ХХК-ийн ажлын явцын талаар АЗДТГ-ын ХБХ-ийн өрөөнд хуралдаж гүйцэтгэгч, хөндлөнгийн хяналт, захиалагч ХБХ-ийн дарга мэргэжилтэн нартай зөвлөлдөн цаашид хэрхэн ажлыг яаж явуулах талаар ярилцаж ажиллах хүн хүчийг нэмэгдүүлж, норм стандартын дагуу хийгдээгүй ажлыг гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр дахин хийхээр болов. 2016.07.26-ний байдлаар Бунханы 50 дугаар байрны засварын ажлын явц 70 хувь 1-р үеийн хар цаас наасан. 2-р байр, 5-р байрны дээврийн задлан буулгах ажил, бетон цутгалт, хөрсжүүлэлт, 1-р үеийн хар наах ажлууд бүрэн хийгдсэн. Ажлын явц 60 хувь 49 дүгээр байрны дээврийн засварын ажлын гүйцэтгэгчээр “Чандмань тал” ХХК ажилласан ба засварын ажлын үе шат бүрд хяналт тавьж баримт бичгийн бүрдлийг хангуулж улсын комиссоор хүлээж авах ажлыг зохион байгуулав. “Эгшиглэнт прожект” ХХК-ийн гүйцэтгэсэн 25 дугаар байрны дээврийн засварын ажлын явцад хяналт тавьж баримт бичгийн бүрдэлд хангуулж улсын комиссын ажлыг зохион байгуулав. “Гранд Босток” ХХК-аас ирүүлсэн улсын комисс ажиллуулах албан хүсэлтийн дагуу холбогдох баримт материалыг шалгаж үзээд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар “Гранд Босток” ХХК-д албан тоот хүргүүлэв. “Тэс петролиум” ХХК-ийн ирүүлсэн шатахуун түгээх станц барих албан хүсэлтийн дагуу холбогдох баримт материалтай танилцан архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өгөв. “Сод монгол” ХХК-ийн ШТС-ийн барилга байгууламжийн угсралтын ажлын баримт материалыг хянаж холбогдох шаардлага тавив. · Чойбалсан хотын гудамж хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх ажлын гэрээг “Хайрт бүрд” ХХК-тай 2016.07.01-2016.07.20-ны өдрүүдэд хийж гүйцэтгэхээр байгуулаад байна. Гэрээний дүн 18 000 368 төгрөг · Монголын барилгачдын холбооны Дорнод аймаг дахь салбар хороо болон аймгийн барилгачдын зөвлөгөөнөөр гарсан саналын дагуу Хэрлэн сумын ЗДТГ-т Барилгачдын нэрэмжит талбай байгуулах албан тоот явуулсан. “Политехникийн коллежийн эко хотхон”-ний барилга угсралтын ажилд зохиогчийн хамт хяналт тавин ажиллав. Барилга угсралтын ажлын явц 75 хувьтай. Задгай талбайн тайз болон үзэгчдийн суудал цутгах ажил хийгдэж байна. “Бүж нар” ХХК-ийн гүйцэтгэж байгаа БОЭТ-ын гадна зогсоол, Халдвартын эмнэлгийн барилгын фасадны засварын ажилд техник хяналтыг хийж барилгын норм дүрэм, стандартын дагуу хийж гүйцэтгэхэд заавар зөвлөмж өгч ажиллав. Ажлын явц 100 хувь улсын комисс ажиллахад бэлэн болоод байна. 12 дугаар сургуулийн барилгын дээврийн засварын ажлыг “Донж өргөө” ХХК гүйцэтгэж дуусаад улсын комиссоор хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна. Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд тус газрын Мэдээллийн сан, техник, програм хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Түвшинбат, Зураг төсөл, магадлал хариуцсан мэргэжилтэн Б.Билгүүн нар төрийн албан хаагчийн тангараг өргөж, батламжаа гардан авсан юм. Мөн өдөр Ардын хувьсгалын 95 жилийн ой, аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмын хөтөлбөрт багтсан Монгол улсын хошой баатар, өрлөг жанжин, маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөний нээлт, баярын хурал зэрэг арга хэмжээнд хамт олноороо оролцлоо.