2016 ОНЫ 08 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭ
ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АСУУДЛЫН ХҮРЭЭНД:
Байгаль орчны газраас ирүүлсэн орон нутгийн хамгаалалтанд газар авах хүсэлтийн дагуу ирүүлсэн солбицолыг ArcGIS10.2 болон Geocalc 6.3 програм хангамжийн тусламжтай жижүүрийн зурган дээр оруулж үзэн хариу хүргүүлээд байна.
ГХГЗЗГазраас хэрэгжүүлж байгаа “Монгол улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байрзүйн зургийн тодруулалт, шинэчлэлтийг хийх” ажлын хүрээнд гүйцэтгэгчийн хүлээлгэн өгсөн Матад сумын байрзүйн зургийн тодруулалтын ажлыг хянан шалган хариу хүргүүлсэн.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл хүсэлтийг тухай бүр хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын 2015 оны А/279 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг 2015 оны 07 дугаар сарын 27-30-ний өдрүүдэд Халхгол суманд ажиллахад тариалангийн газарт байрлах MANI, TARBAGAN, ГЦТ-736 дугаар бүхий 3 геодезийн байнгын цэг тэмдэгт устсан байсан нь “Геодези, зураг зүйн тухай хууль”-ийн 5 болон 10 дугаар зүйлийг зөрчсөн байсан талаар сумдын Засаг дарга нарт чиглэл өгөн ажиллалаа.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтын дагуу Хэрлэн сумын Засаг даргаас аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн иргэдээс газар өмчлөх талаар ирүүлсэн хүсэлтийг хянан үзэж 301 иргэний материалыг шийдвэр гаргуулахаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн.
Хэрлэн сумын Засаг даргаас аймгийн Засаг даргад ирүүлсэн гэр бүлийн хэрэгцээнд дундаа хамтран өмчилсөн газраа гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх 65 иргэдийн хүсэлтийг хянан үзэж 64 иргэний материалыг шийдвэр гаргуулахаар хүргүүлэн ажиллав.
Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, гаргах журмын төсөл боловсруулсан. Хэрлэн сумын Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээнд байгууллагаараа оролцсон.
Газрын дуудлага худалдааны орлогын мэдээг сум тус бүрээр гаргасан.
2016 оны төлбөр ногдуулалтын төсөөлөл, 2015 оны төлбөрийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилтийн мэдээг тус бүрээр гарган албан тоотоор Татварын хэлтэст хүргүүлсэн.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 10 багийн Ялалтын чиглэлд тавигдаж буй хатуу хучилттай авто замын трасс-т орсон өмчлөлийн газрын иргэдэд нөхөн олговор олгох ажилд Аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга н.Энх-Отгон дарга болон Хэрлэн сумын газрын даамал З.Алтанцэцэг нартай хамтран ажилласан.
Дээрх ажлын хүрээнд нөхөн олговор олгох гэрээний загварыг боловсруулсан.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЧИГЛЭЛЭЭР:
Монгол улсын төсвийн тухай хуулийн XY.1.58-Д тусгагдсан Сумын төвийн шинэчлэл” Төслийг Баян-Уул сумы төвд хэрэгжүүлэж байгаа Монгол дайван” ХХК-ийн ажлын явцад 2014 онд хэрхэн хяналт тавьсан талаар 2015 оны 08-р сарын 12-ны өдөр болсон сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд мэдээлэл тавьлаа. Мөн тус суманд Сүхжин ХХК-ийн гүйцэтгэж байгаа 640 хүүхдийн зориулалт бүхий дунд сургуулийн барилга хөрөнгө байхгүйгээс шалтгаалан зогссон байна.
Баян-Уул сумын 150 хүүүхдийн цэцэрлэгийн барилгын дээвэр шувуу нурууны угсралт, дотор заслын ажлууд хийгдэж байна. Хяналтын явцад 1-р давхарын ариун цэврийн өрөөний хаалганы приёмд угсрах төмөр бетон ялууны оронд 25х25 мм-ийн хөндий профиль төмөр 3 ширхэг угсарсан, 2-р давхарт угсармал төмөр бетон хучилтын хавтан завсар гарсан 150мм зайг битүүлэх ажлыг арматурчлалгүйгээр хийж байсныг зогсоож эдгээр гарсан алдаа дутагдлыг талбайн инженерт үүрэг өгч арилгуулаж ажиллав.
Улсын төсвөөр хийгдсэн ажлуудад зохиогчийн хяналт хамтран хийгдсэн. Хэрлэн сумын 11-р цэцэрлэгийн барилгыг Аглут ХХК нь 2015 онд улсын төсвөөс хөрөнгө тусгагдаагүй боловч өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Халхгол сумын төв талбай байгуулах ажлыг “Баянлуу” ХХК гүйцэтгэж ажил хүлээн авах комисс ажиллаж ашиглалтад хүлээн авсан.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дашбалбар сумын Харзат, Номинт багуудыг сэргээгдэх эрчим хүчинд холбох 20,0 сая төгрөгний төсөвт өртөгтэй ажил, Мөн Булган сумын 2,3-р багуудад хийгдэх 10 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Сэргээгдэх эрчим хүчинд холбох” ажлуудыг “Техникийн цогц шийдэл” ХХК шалгаран гэрээт хугацаанаас өмнө зураг төвийн дагуу гүйцэтгэж дууссан.Улсын комисс ажиллахад бэлэн болоод байна.
2015 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Чулуунхороот сумын сургуулийн дээврийн засварын ажил, Хэрлэн сумын 6-р цэцэрлэгийн халаалтын тогооны ажлуудын зураг төсвийг “ДОЗТ” БГБХН хүлээлгэн өгснөөр ХАААлбанд тендер зарлуулахаар шилжүүлсэн. Мөн 2015 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Монгол дайчдын хөшөө”-ний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын зураг төсвийг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “ИГ” ХХК хүлээлгэн өгөөд байна.
Улсын хэмжээнд лифт ашиглалтын тооллого, үзлэг явагдаж байгаа тул аймагт ажлын хэсэг байгуулан ажиллах талаар БХТ-өөс ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн МХГ-т ажлын хэсэг байгуулагдсан эсэхийг тодруулахаар тоот хүргүүлсэн.
Билэг ХХК нь зураг төсвийн үнийн болон хуучин барилгын үнэлгээний зөрүүг гүйцэтгэл болгон бичиж ирүүлсэн тул олгох гүйцэтгэлээр олгох боломжгүй талаар тоотоор хариу мэдэгдсэн.
Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн шинэчлэлтийн зураг төслийг улсын төсвөөр хийгдэхээр тусгагдсан боловч 2015 онд хөрөнгө огт тусгагдаагүйн улмаас зураг төслийн ажил удаашралтай явагдаж байгаа болон бусад аймгуудад орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төсвийн үнийг шийдвэрлэсэн тул зураг төсвийн үнийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж өгөхийг хүссэн тоотыг зургийн байгууллагаас ирүүлсний дагуу БХБЯ-ны БОСНААБГазрын дарга Баасанд утсаар хандаж албан тоотоор асуудлыг тавихыг хүссэний дагуу БХБЯ-наас аймгийн Засаг даргад явуулсан гэж мэдэгдсэн.
- "150 хүүхдийн цэцэрлэгийн барилга /Дорнод аймгийн Хэрлэн сум/
Гүйцэтгэгч “Аглут” ХХК .Төсөвт өртөг 1280.0 сая/төг. 2014 онд 1020,8 сая/төг-ийн санхүүжилт авсан ба үлдэгдэл 259,2 сая/төг-ийн хөрөнгө оруулалт 2015 онд тусгагдаагүй. Ажил гүйцэтгэх гэрээ сунгагдаагүй. Гүйцэтгэгч байгууллага өөрийн хөрөнгөөр 2015 онд ажлаа үргэлжлүүлсэн. БУ-ын ажил 95 хувь хийгдсэн. Зохиогчийн хяналт хийгдсэн, өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг гаргаж фотозургаар баталгаажуулах, баримт бичгийн бүрдлийг гүйцээх, ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусч байгаа тул ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл хангах зэрэг шаардлага тавин ажилласнаар 2015-08-25-ны өдөр барилгыг ашиглалтад хүлээн комисс ажиллаж уг барилгыг байнгын ашиглалтад хүлээн авав.
- "Спорт заалны барилга” /Дорнод аймгийн Дашбалбар сум/
Гүйцэтгэгч “Аригүн” ХХК. Төсөвт өртөг 974.9 сая/төг. 2015 онд Улсын төсөвт 614.9 сая/төгрөг тусгагдсан.Барилгын дотор халаалт, халаалтын тогоо суурилуулах ажил, дотор заслалын ажлууд хийгдсэн. гүйцэтгэсэн. Нийт барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 %-тай. Барилга угсралтын явцад ил далд ажлын акт баталгаажуулах, холбогдох бичиг баримтын бүрдлийг стандартын дагуу бүрдүүлэх шаардлага тавьсан.
- " Урлаг спортын заалны барилга” /Дорнод аймгийн Чойбалсан сум/
”Гүйцэтгэгч “ЦОДММ” ХХК . БУА 60 хувьтай. 2015 онд тогооны барилгын өрлөгийн ажлыг дуусган дээврийн хучилт хийгдсэн,2-р давхарын өрлөг, хучилтын хэв хашмал, арматурчлал, цутгалтын ажил хийгдсэн. Ил далд ажлын актыг баталгаажуулах, цутгамал хийцийн бетон маркийг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний хугацааг мөрдлөг болгох зэрэг шаардлага тавьсан. Хяналтын төсөв 1172.5 сая/төг , 2015 онд 872.8 сая / төг тусгагдсан.
- Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилга /Дорнод аймаг.Хэрлэн сум./
Гүйцэтгэгч:”Эйч Жи Эй” ХХК . БУ-ын ажил 80 хувьтай. Төсөвт өртөг 637.2 сая/төг. 2015 онд 131,0 сая / төг тусгагдсан. ЭМСЯ-тай ажил гүйцэтгэх гэрээгээ сунгаж баталгаажуулсан. Сангийн яаманд тус барилгын санхүүжилт 2015 оны 7,8,9 –р саруудад санхүүжүүлэхээр график гарсан ба 2015 онд дутуу санхүүжүүлсэн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлсэн боловч санхүүжилт олгогдоогүй тул БУ-ын ажлаа гүйцэтгэгч эхлээгүй байна.Цутгамал арагт бүтээцийн ажил, дотор шавардлага, шал, ,цонх, 1, 2-р давхарын дотор цахилгааны монтажны ажил хийгдсэн. ГИШС, дотор халаалт, замаска, дээврийн ажлууд хийгдсэн. Барилга угсралтын ажилд ашиглагдсан материалуудын сертификат тохиролын гэрчилгээг баримтанд хавсаргах, ил далд ажлын актыг бүрдүүлж баталгаажуулах, ажил гүйцэтгэх графикийг шинэчлэн батлуулах, БУА-ын журналыг өдөр тутам дэлгэрэнгүй хөтлөх, өмнө өгөгдсөн албан шаардлагын биелэлтийг гаргаж тоотоор ирүүлэх зэрэг шаардлага тавьсан. БУА-80%
- "Дотуур байрны барилга 100 ортой”/Дорнод аймгийн Дашбалбар сум/
Гүйцэтгэгч “Харшийн гэгээ” ХХК. БУА 45 хувийн гүйцэтгэлтэй. Төсөвт өртөг 974.9 сая/төг.2015 онд 307.4 сая/төг тусгагдсан. Дээврийн дулаалгын ажил хийгдэж байна. Өрлөгийн ажилд БНбД-ийг баримтлан босоо хэвтээ заадсыг нормын дагуу гаргах, ажлын зурагт заасан налуутайгаар дээврийг цементэн тэгшилгээг хийх, ажлын зургийн дагуу ажлыг гүйцэтгэх, дээврийн хар цаасыг наахдаа БА-11-д зааснаар нэмэлт үеийг хийх зэрэг шаардлага тавив. Зохиогчийн хяналт хийгдэв.
- 2-р багийн спорт заалны барилга Дорнод аймаг Хэрлэн сум
Гүйцэтгэгч:”Дорнын-Оч “ ХХК. Төсөвт өртөг 910.3 сая/төг. 2015 онд 525.7 сая/төг тусгагдсан. БУА 85 хувьтай. Газар шороо , суурь , хана , хамар хана, цонх , хаалганы ажил , гадна дотор шаврын ажил, цахилгааны ажил хийгдсэн. 2015 онд тогооны барилгын газар шороо, суурийн ажил хийгдсэн, дотор заслын ажил хийгдэж байна. Зохиогчийн хяналт хийгдсэн. Халаалтын систем бүрэн хийгдсэн нөхцөлд халаах хэрэгсэл, металл багананд хамгаалалт хийх, дулааны улиралд газардуулгын ажлыг гүйцэтгэж ОМ-ын эсэргүүцлийн акт бичиж баталгаажуулах зэрэг шаардлага тавив.
- МСҮТ-ийн хичээлийн байр /Дорнод аймаг Хэрлэн сум/
Гүйцэтгэгч: ”Аглут” ХХК. Төсөвт өртөг 4149.0 сая/төг. 2015 онд 1037.3 сая төгрөг тусгагдсан. БУА 65 хувьтай. 2015 онд ханын дүүргэлт, хана хамар ханын ажил хийгдсэн, дотор цахилгаан, холбоо, дохиолол, дотор шавардлага, дээврийн дулаалга, цэмэнтэн тэгшилгээ зэрэг ажлууд хийгдсэн. Цонх суулгах, дотор амалгаа шавардлагын ажил хийгдэж байна. Цонхыг суулгахдаа чигжээсийг сайтар хийх, цонхны ус хачлгын төмрийг зориулалтын дагуу суулгах, спорт заалны дээврийн ажлыг эхлүүлэх зэрэг шаардлага тавив.
- АЗДТГ-ын барилга /Дорнод аймаг Хэрлэн сум/
Гүйцэтгэгч:”Ган хийц” ХХК. Төсөвт өртөг 6,5 тэр бум төгрөг.2015 онд 1117.1 сая төгрөг тусгагдсан. БУА 50 хувьтай. Барилгын 3-р давхрын багана, дам нурууны арматурчлал хэв хашлмалын ажил хийгдэж байна. Үе шатны ажилд зохиогчийн хяналт хийлгэх, /зургийн хийцийн инженерээр/ цутгамал хийцийн сорьцыг итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлэх, ажлын графикийг мөрдөн ажиллах гүйцэтгэх зэрэг шаардлага тавив.
- Спорт цогцолборын өргөтгөл, усан бассейн /Дорнод аймаг.Хэрлэн сум/
Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар хавсралт, Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 231 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гаргуулах тул холбогдох холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ирэхийг аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн даргын өрөөнд хуралдсан хуралдаанаас “Билэг” ХХК-ийн инженер С.Билэгсайханд үүрэг болгосон ба Билэг ХХК нь ажил эхлүүлэх зөвшөөрөл авах болон гэрээ сунгахад холбогдох материалаа бүрдүүлэн ирүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гараагүй тул гэрээ байгуулагдаагүй байна.
- 150 ортой цэцэрлэгийн барилга /Дорнод аймгийн Хэрлэн сум 6-р баг/
БУА 90 хувьтай.Гүйцэтгэгч “Аригүн”ХХК . Төсөвт өртөг 1179.2 сая төгрөг.2015 онд 619,1 сая төгрөг улсын төсөвт тусгагдсан. Дотор заслын ажил хийгдэж байна. Дотор халаалтын босоо шугамыг муфтиэр холбох, гадна цахилгааны утсанд бэхэлгээ хийх, газардуулгын хэмжилтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх зэрэг шаардлага тавиад байна.
11.50 ортой төрөх эмнэлгийн барилга /Дорнод аймаг.Хэрлэн сум./
Гүйцэтгэгч “ААББ” ХХК.БУ-ын ажил 85 хувьтай.Төсөвт өртөг 2774.0 сая/төг 2015 онд 450.0 сая /төг тусгагдсан. Гадна , дотор заслын ажил хийгдэж байна. Лифтийн угсралтын ажил хийгдээгүй. Генератор суурилуулах, генераторийн барилгын ажил дутуу байна. Зоорийн давхарт ус зайлуулах трап хийх, дотор халаалтын системийг холболтоор холбох шаардлага тавив.
12. 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга” /Дорнод аймгийн Хөлөнбуйр сум/
Гүйцэтгэгч “Сүхжин” ХХК. БУА 85 хувьтай. Дээврийн ажил хийгдсэн, дотор заслын ажил хийгдэж байна. Гадна бохирын ажил 80% хийгдсэн. Гадна цахилгааны ажил хийгдээгүй байна. 2015 оны 11 дүгээр сарын 01-нд ашиглалтанд оруулна. Халаалтын шугамтай цэвэр усны шугам зэрэгцээ явж байгаа тул зургийн дагуу засах, бохирын холболтыг солих шаардлага тавив.
- Спорт заалны барилга” /Дорнод аймгийн Хөлөнбуйр сум/
Гүйцэтгэгч “Дорнын-Оч” ХХК. БУА 90 хувьтай.Төсөвт өртөг 668.7 сая/төг.2015 онд 141.9 сая /төг тусгагдсан. Заалны хэсэгт резинэн шал хийх, гадна цахилгаан, халаалтын тогоо суурилуулах ажлууд хийгдээгүй. Барилга 2015 оны 10 сарын 01-нд ашиглалтанд орно.
- 640 хүүхдийн сургуулийн барилга” /Дорнод аймгийн Баян-Уул сум/
Гүйцэтгэгч:”Сүхжин” ХХК. БУА 70 хувьтай.Цутгамал арагт бүтээц, гадна дотор шавардлага, шал, цонх, 1, 2-р давхрын дотор цахилгааны угсралтын ажлууд хийгдэж дууссан. Спорт заалны барилгын цутгалт, өрлөг , шал цутгалт , дотор суваг цутгалт зэрэг ажил хийгдээд байна. Зохиогчийн хяналт хийлгэх шаардлага тавив.
- төсөв 3.9 тэрбум байгаагаас 1 908 812 729 тэрбум төгрөгний санхүүжилт аваад байна. 2015 оны улсын төсөвт 341.7 сая төгрөг тусгагдсан. Хөрөнгө дутуу учир энэ онд ашиглалтанд орох боломжгүй. Сүхжин” ХХК. БУА 70 хувьтай.
- 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга” /Дорнод аймгийн Баян-Уул сум/
Гүйцэтгэгч “Сүхжин” ХХК. Төсөвт өртөг 1592.7 сая/төг.2015 онд 546.3 сая/төг тусгагдсан.Ажил гүйцэтгэх гэрээ 2016 онд дуусгахаар хийгдсэн. БУА- дээврийн төмрийн ажил хийгдэж байна. Барилга угсралтын ажлыг ажлын зургийн дагуу гүйцэтгэх, ажлын зургаас өөрчлөгдсөн ажилд гүйцэтгэлийн зураг хийж зургийн автораас зөвшөөрөл авах, өмнө өгөгдсөн үүрэг даалгаварын биелэлтийг гаргах зэрэг шаардлага тавив. БУА 75 хувьтай.
- Хархираагиин соёл” түүхийн төвийн барилга
- ”Баянзүйл” ХХК. Төсөвт өртөг 243.9 сая/төг.2015 онд 193.3 сая төгрөг тусгагдсан. БУА 20 хувьтай. Газар шороо,суурийн ажил, хана,дээврийн арматурчлалын ажил хийгдсэн. 50 сая/төг гүйцэтгэл аваад байна. Ажил гүйцэтгэх гэрээг БСШУЯ , аймгийн ЗД , гүйцэтгэгч гурвалсан гэрээ байгуулсан.Барилга угсралтын ажил эхлээгүй байна.
- "Өрхийн эмнэлэгийн барилга /Дорнод аймгийн Хэрлэн сум 4-р баг/
Төсөвт өртөг 705.0 сая/төг. 2015 онд 355.0 сая/төг тусгагдсан. БУА-ыг “Агни трейд” ХХК гүйцэтгэж улсын комиссоор хүлээлгэн өгөөд байна.
- See more at: http://dornod.gazar.gov.mn/pages/448#sthash.XKK13mBG.dpuf