2016 ОНЫ 10 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭ

2016-10-27

Газрын харилцааны асуудлын хүрээнд:

             Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт 500 000 /таван зуун мянган/ га газрыг хөдөө аж ахуйн Халхгол чөлөөт бүс байгуулахаар болсон билээ. Харин 2016 оны 46 дугаар тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгож, 2016 оны 328 дугаар тогтоолоор хөдөө аж ахуйн "Халхгол" үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулахаар шийдвэрлэсэн.

Хөдөө аж ахуйн Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны 46 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 328 дугаар тогтоолын хүрээнд аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран манай байгууллагаас Газрын удирдлагын хэлтсийн дарга Б.Одончимэг, мэргэжилтэн О.Алтантуяа нар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Халхгол сумын төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзалт ярилцлагыг 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус суманд зохион байгуулсан бөгөөд тогтоолууд нь дараах байдлаар иргэд, аж ахуйн нэгж, орон нутагт хүндрэлтэй байдал үүсгэж буй тул цуцлах хүсэлтийг Монгол улсын Засгийн газарт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 94 дүгээр тогтоолоор уламжилсан.

Үүнд: Халхгол сум нь нийт 2809299 мянган га газар нутагтай бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсын хамгийн том нутаг дэвсгэртэй сум бөгөөд дээрх бүтээн байгуулалтын бүсийн 500.0 мянган га газар нь тус сумын тавны нэгийн хэмжээтэй бөгөөд энэ нь манай аймгийн Гурванзагал сумын нутаг дэвсгэртэй ижил хэмжээний газар бөгөөд Халхгол сумын гурван багийн 184 өрх айлын 45.537 толгой мал, 93 худаг, 120 өвөлжөө, хашаа байрлах газрыг хамруулан шийдвэрлэсэн, үүндээ орон нутгийн холбогдох байгууллага, малчин иргэдийн саналыг огт аваагүй үүнээс үүдэн Халхгол сумын нийт малчин өрхийн 92 хувийн эрх ашиг хөндөгдөж, төр болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа малчин иргэдийн хооронд зөрчилтэй асуудал үүсэх нөхцөл байдалтай байна.

Мөн Халхгол бүс нутгийн төлөө цаашид авч хэрэгжүүлэх ажлын саналыг тус тус хүргүүлсэн.

             Монгол улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байрзүйн зургийн тодруулалт, шинэчлэлт хийх, “Хаягийн мэдээллийн систем байгуулах” гэрээт ажлуудын үр дүнг газар дээр нь очиж тулгах, хяналтын хэмжилт хийж шалгах, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг орон нутагт хүлээлгэж өгөх зорилгоор Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын орон нутагт томилолтоор ажиллах тухай 2016 оны А/208 дугаар тушаал гарсан байна.

             Тус тушаалын дагуу ГХГЗЗГазрын мэргэжилтнүүд, ГХБХБГазрын мэргэжилтэн Э.Мөнхнарантай хамтран гэрээт ажлыг шалгаж, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан, Хэрлэн, Матад зэрэг сумдад ажилласан.

Дорнод аймгийн Аудитын газраас 2016 онд нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагааний хэрэгжилтэнд дүгнэлт зорилгоор шалгалт 2016 оны 10 сарын 08-аас 11 дүгээр сарын 30-ныг хүртэл явагдаж байна.

Аймгийн хэмжээнд хадлангийн талбай гэрээгээр ашиглуулж буй нэр бүхий 7 сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн мэдээллийг холбогдох бичиг баримтын хамт аймгийн Засаг даргад 2016 оны 505 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор тус газрын хяналтад авсан Эрх зүйн актуудыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст 2016 оны 509 дүгээр албан бичгээр хүргүүлээд байна.

ГХГЗЗГазрын Газар өмчлөгчдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өөр аймаг, суманд газар өмчилж авсан эсэх лавлагааг хийлгэхээр Хэрлэн суманд шинээр газар өмчилж авахаар хүсэлт өгсөн 200 иргэдийн нэрсийг явуулснаар 16 иргэн нь газар өмчилж авсан лавлагаа ирээд байна.

             10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Буйр нуур-Мэнэнгийн талын сав  газрын захиргаанаас зохион байгуулсан "Гол нуурын эрэг орчмын ус, намгархаг газар, татмын байгалийн хилийг зураглах ажлыг танилцуулах, зааварлах сургалт"-д мэргэжилтэн О.Алтантуяа хамрагдсан. 

 

Барилга, хот байгуулалтын ажлын чиглэлээр:

 

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Баян-Уул, Дашбалбар сумдад ГХБХБГ-ын мэргэжилтэн Р.Оюунжаргал, Х.Гүенбат, жолооч О.Чулуунбаатар нар ажиллаж “Сүхжин” ХХК-ийн гүйцэтгэсэн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн авах комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгасан. Үүнд:

Нам даралтын тогоог галлаж, халаалт хэвийн, трансформатор угсарсан, гадна гэрэлтүүлэг хийгдсэн, гадна тохижилтын зам талбайн ажил дууссан тул комиссын акт, ажлын гүйцэтгэлийг гарын үсэг зурж баталгаажуулсан болно. Ашиглагч цэцэрлэгийн удирдлагуудад ашиглагдахгүй байгаа цэвэр, бохир усны тоноглолуудыг /угаалтуур, суултуур тэдний холбох хэрэгсэл/ ашиглах хугацаа хүртэл бүрэн бүтэн байдлыг хангах талаар заавар зөвлөгөө өгсөн.

Халуун усны барилгын барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, дотор засал, цооногийн цутгалтын ажил хийгдэж байна.

“Шинэ сумын төв” төслийг гүйцэтгэгч “Монгол дайван” ХХК нь явган замын угсралтын ажил хийж дуусгаад явсан нэг ч хүн байхгүй байна.

Дашбалбар суманд Япон улсын Өвсний үндэс хөтөлбөрөөр “ЦОДММ” ХХК-ийн гүйцэтгэж буй Цэцэрлэгийн засварын ажилд хяналт хийсэн. Баруун барилгын шувуу нуруун дээвэр болон буулган нураах ажил хийгдсэн. Дотор засал болон хавтгай дээврийн ажил хийгдэж байна. Хавтгай хар цаасан дээврийн ажил сайн хийгдэж байв. Мөн “Шинь шинь” ХХК-ийн 10 машины автогражийн ажилтай танилцлаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “ЦОДММ“ ХХК-ийн гүйцэтгэж байгаа 15.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэрлэн сумын 6 дугаар цэцэрлэгийн барилгын давхар хоорондын модон хучилтын засварын ажлыг хүлээн авч ашиглагч 6-р цэцэрлэгт хүлээлгэн өглөө. Засварын ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэсэн ашиглагч байгууллага сэтгэгдэл өндөртэй байв.

Гадаадын хувийн хөрөнгө оруулалтаар “ЦОДММ“ ХХК-ийн гүйцэтгэж байгаа 43.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Ус түгээх-14 барилга угсралтын ажлыг хүлээн авах комисс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажиллаж байнгын ашиглалтад авлаа.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 1000 айлын орон сууцны хороолол хүртэлх гадна шугам сүлжээний ажлыг ГХБХБГазрын дарга Д.Дамдинбазар, БХБХэлтсийн мэргэжилтнүүд, Сантехникийн мэргэшсэн инженер Ц.Мишиг-Ишийн хамт очиж ажлын явцтай танилцлаа. Тус ажилтай танилцахад дулааны худаг ТК-10-аас дулааны худаг ТК-11 хүртэлх гадна дулааны засварын ажил дууссан, дэд өртөөний барилгын өрлөгийн ажил хийгдсэн, цонх хаалганы цутгамал ялуу тавих ажил хийгдэж байв. Дулааны өргөлтийн насосны станцын барилгын баганын арматурчлал болон баганын хэв хашмал хийгдсэн дам нурууны арматурчлал хийгдсэн, цутгалт хийхэд бэлэн болсон байсан. 1000 айлын орон сууц хүртэлх гадна шугамын ажлыг хийхэд газрын бага зэрэг асуудал тулгарсныг шийдэв.

АЗДТГазрын барилгын БУА-д хяналт хийж ажилласан. БУА-тай танилцахаар очиход нэгдүгээр давхрын хөөсөн дулаалгатай 12-ын тоосгон ханын өрлөгийн ажил дууссан, парпет цутгах ажил дууссан, техникийн давхар цутгахад бэлэн болж арматурчлал хэв хашмал хийгдсэн, гадна пасад болон дотор шавардлага, газардуулгын ажил болон гадна 1-р давхрын тоосгон ханыг шавардлага хийгдэж байв. Тус барилгын ажилд техникийн давхарт цутгалт хийхэд цаг агаар хүйтэрсэн тул заавал нэмэлт хэрэглэх, цутгалтын үед авсан дээж бетоны шоог 28 хоногийн бэхжилт авахаас өмнө шинжилгээнд өгөх, 11 дүгээр сарын 1-ээс эхэлж гадна пасад болон гадна шавардлагын ажлыг зогсоох талаар үүрэг өгөн ажиллав. БУА 70 хувьтай байна.

Дорнод аймгийн Архитектурын эвлэл, ГХБХБГазар болон “Building SMART Mongolia”-tai хамтран “Autodesk Revit 2016” 1-р шатны сургалтыг Дорнод аймагт зохион байгуулж аймгийн мэргэжилтэн, архитектур, Инженер техникийн ажилчдад 4 хоногийн шахсан сургалтад хамруулав. Энэхүү сургалтаар rivet хэрхэн ашиглаж барилгыг загварчлах талаар мэдлэг аван цааш үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжийг сургалтад хамрагдсан залуус суралцлаа.

10 дугаар сарын 24-ний өдөр Шүр зах дотор Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж иргэдэд ойртон ажиллаж, тулгамдаад буй асуудлыг ярилцаж газар өмчлөл болон шинээр ашиглалтад орж буй барилга, шинэ орон сууцны үнэ ханш болон 2030 оны Чойбалсан хотын төлөвлөлтийн талаар танилцуулж мэдээлэл өгөн ажиллалаа.

Монгол улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Нийтийн аж ахуйн салбарын 85 жил, Азийн хөгжлийн банкны Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойн хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Барилга, Нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт чуулга уулзалтад 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод оролцлоо.

Уг чуулга уулзалтанд УИХ, Засгийн газрын гишүүд, гадаадын элчин сайдын яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, орон нутгийн барилгын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагууд, мэргэжлийн төрийн бус байгууллага хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон өргөн цар хүрээтэй болж өндөрлөлөө.

Энэхүү чуулга уулзалтаар Монгол улсын ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан барилга, нийтийн аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлого, зорилт, салбарын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага, хамтын ажиллагааны чиглэл, салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцэв.

 

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР