Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэн, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ
2019-01-18

Дорнод аймгийн ГХБХБГ-ын Барилга хот байгуулалтын хэлтэс нь 2018 онд улсын төсвийн 8,296.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний ажил-11, засварын ажил-13, орон нутгийн болон орон нутгийн хөгжлийн сангийн 1,335.7 сая төгрөгийн засвар шинэчлэлийн ажил-32, замын сангийн 483.0 сая төгрөгийн барилга угсралтын захиалагчийн хяналтын ажил-5 тус тус хийж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэн, зохих ёсны гүйцэтгэлд хүргэн ажиллаад байна.
Үүнээс томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг дурдвал Баян-Уул сумын 640 хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилга, Хархираагийн соёл түүхийн төвийн барилга, 1000 айлын хороолол хүртэлх, гадна инженерийн шугам сүлжээний ажлууд зэрэг болно.
Санал асуулга