"ИНЖЕНЕРИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ" ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Улаанбаатар хотод БХБЯ, ГЗБГЗЗГ, “БХТ” ТӨААТҮГ, “Геоценоз” ХХК хамтран зохион байгуулсан “Газрын хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сан байгуулах ажил”-аар хийгдсэн мэдээллийн сан, програм хангамжийн хэрэглээний мэдлэг дадлага олгох сургалтад тус газрын БХБХ-ийн дарга Б.Билгүүн, мэргэжилтэн Б.Түвшинбат нар 2017 оны 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд суралцаж мэдлэг чадвараа дээшлүүлэн гэрчилгээ авсан.
Мөн ГЗБГЗЗГазрын Хот төлөвлөлтийн хэлтсийн танилцуулга, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын танилцуулга, ҮОЗМДБМС-ийн дэд сан болон Хот байгуулалтын мэдээллийн сангийн танилцуулга, “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”, “Хот, тосгонд улаан шугам төсөллөх ба тогтоох заавар”-уудын дагуу зураглал үйлдэх, тогтоох, хөтлөх дадлага ажил болон хэрэгжилтийн талаарх танилцуулгын сургалтад хамрагдав.