Барилгачдын олон төрөлт тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
2017-04-05
Барилгын салбарын ажилчдыг идэвхжүүлэх, хөдөлгөөн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг Барилгачдын олон төрөлт тэмцээнийг 4 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн барилгачдын холбоотой хамтран сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, олс таталт, буухиа зэрэг төрлүүдээр зохион байгуулж багийн дүнгээр 1-р байрыг “Чандмань тал” ХХК, 2-р байрыг “Техникийн цогц шийдэл” ХХК, 3-р байрыг ГХБХБГазар эзлэн идэвхитэй оролцлоо. Тэмцээний үеэр Барилга, хот байгуулалтын дэд Ш.Лхамсүрэн Дорнод аймагт ажиллаж байсан бөгөөд баг тамирчдад амжилт хүссэн юм.
Санал асуулга