Нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Газрын харилцааны ажилтаны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд “Газар эх-амьдралын үндэс” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлах тухай танилцуулгыг ерөнхий боловсролын 5, Хан-Уул цогцолбор сургуулиудын төлөөллүүдэд мэргэжилтэн О.Алтантуяа Б.Түвшинбат нар танилцуулгыг хийж ажиллаа. Уралдаанд оролцогчдын материалыг 2017-05-01-ний өдөр хүлээн авах бөгөөд 05 дугаар сарын 05-ны өдөр шалгаруулах болно.
Мөн дээрх төлөвлөгөөнд тусгагдсан “Нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэсэн үйл ажиллагаа”-ны дагуу газар өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй, хаана хэнд хандахыг мэдэхгүй, газар өмчлөхөөр өгсөн өргөдөл нь аль байгууллагад удаашралтай байгааг тодорхойлж иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах зорилгоор аймгийн Улаан загалмайн хороотой хамтран эмзэг бүлгийн иргэдэд мэргэжилтэн О.Алтантуяа, Б.Түвшинбат нар мэдээлэл хийсэн. Энэхүү үйл ажиллагаанд нийт 8 өрхийн 9 иргэн ирж газартай холбоотой тулгамдсан асуудлаа танилцуулсан. Дийлэнх иргэдэд газрын кадастрын зураглал хийлгэх нь хүндрэлтэй байгаа тул газрын хэмжилтийг 2017-04-21-ний өдөр хийж гүйцэтгэв.