“Хүүхдээ сонсох өдөр”-г амжилттай зохион байгууллаа.

2017-02-03

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 01-ны өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарласан.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан Уул цогцолбор сургуулийн 5а ангийн хүүхдүүдэд гэр болон сургуулийн хаягийн талаарх мэдээлэл, хичээлийг тус газрын мэргэжилтэн Б.Түвшинбат, аймгийн ерөнхий архитектор Ц.Цоггэрэл нар зааж, Чойбалсан хотын 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний 3D анимешн дүрсийг хүүхдүүдэд үзүүлж сонирхуулсан.

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР