2016 оны үйл ажиллагаа, ажлын үр дүнгээр 2 дугаар байр эзэллээ.

2017-02-08

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 3-ны өдрүүдэд ГЗБГЗЗГ, Барилга хөгжлийн төвийн зохион байгуулсан Удирдах ажилтны зөвлөгөөнд тус газрын дарга Д.Дамдинбазар оролцсон. Энэхүү зөвлөгөөнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр болон ГЗБГЗЗГазрын бүх хэлтсийн дарга нар авч хэрэгжүүлж байгаа ажлуудын явц, цаашид авах арга хэмжээ, 2017 онд аймгуудад хийгдэх ажлууд түүнд орон нутгийн оролцоо ямар байх талаарх мэдээллийг танилцуулсан.

Дүүргийн өмчийн харилцааны газар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газын дарга нарын ГЗБГЗЗГазрын даргатай байгуулсан “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний биелэлтийн дүнгээр Дорнод, Хэнтий аймгийн газрын дарга нар “А” үнэлгээ авч, 2016 оны ажлын үзүүлэлтээр Сэлэнгэ аймаг 3 дугаар байр, Дорнод аймаг 2 дугаар байр, Хэнтий аймаг 1 дүгээр байрыг эзэлж батламж мөнгөн шагналаар шагнуулсан болно.

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР