СӨХ-ийн удирдлагуудтай хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Улсын их хурлын 2016 оны 45-р тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан хууль эрх зүйн актуудын давхардал, зөрчилтэй заалтуудыг илрүүлэх, арилгах, шинэ хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд Нийтийн аж ахуйн салбарын “Орон сууцны тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай”, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулиудыг боловсронгуй болгох талаар санал солилцох хэлэлцүүлгийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэрлэн сумын ЗДТГ, “Дорнод-НАА” ХХК “Найман өргөө”, “Наран өргөө”, “Бумбат өргөө”, “Чойбалсан өргөө”, “Дөрвөн өргөө”, “Өв тэгш эрх”, “Анхдагч өргөө”, “Таван өргөө”, “Табтаанай”, “Ивээлт өргөө”, “Үүрийн туяа” сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран зохион байгууллаа.