Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд шалгалт хийлээ.
2017-01-20




Төрийн нууцын тухай хууль тогтоомжуудын заалтын хэрэгжилтийг хянах, нууцын зураг болон нууц материал, биет зүйлийг үйл ажиллагаандаа ашиглаж буй геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд хяналт тавих, тус байгууллагаас нууцын баталгаа гаргалгүйгээр зөвшөөрөлгүй ашиглаж буй нууцын зураг болон биет зүйлийн тоог гаргах зорилгоор газрын даргын ажлын удирдамж боловсруулан 2017 оны 01 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд “Очир эрдэнийн тал” ХХК, “Баян цагаан дэрст” ХХК, “Майнинг конвер транспорт” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг ТЕГ-ын Дорнод аймаг дахь салбарын ажилтан болон Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчтай хамтран зохион байгуулан ажиллаа.
Санал асуулга