МОНГОЛ УЛСЫН ӨНДРИЙН I АНГИЙН СҮЛЖЭЭ
2024-03-27

Манай улс 1936-1954 онд байгуулсан өндрийн II ангийн сүлжээний цэгийн өндрийн утгыг бүх салбарын үйл ажиллагаанд ашиглаж байна.
Монгол Улсын өндрийн I ангийн сүлжээг 2150 км урттай, 7 шугам, 2 полигон, 472 цэгтэйгээр 2014-2021 онд байгууллаа.
Өндрийн I ангийн сүлжээний 2 дугаар гарын тэгшитгэн бодолтыг 2023 онд гүйцэтгэж, сүлжээний цэгийн солбицол, өндрийн утгыг ГЗБГЗЗЕГ-ын даргын 2024 оны А/81 дугаар тушаалаар батлан хэрэглээнд нэвтрүүллээ.
Өндрийн I ангийн сүлжээний бүх цэгүүдэд GNSS-ийн болон гравиметрийн хэмжилт, тэгшитгэн бодолт хийж, өндрийн I ангийн сүлжээг 2022-2023 онд Геодезийн сүлжээний эхлэл цэгтэй холбож хэмжээд байна.
Санал асуулга