“Монгол нутгийн зураг” түүхэн 3 боть газрын зургийн цомгийг олон нийтийн хүртээл болголоо.

2023-11-16
2018-2020 онуудад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын төрийн архивт “Нутгийн зураг” төсөл хэрэгжиж, тус архивт хадгалагдаж байгаа 1779-1930-аад оны үеийн 200 гаруй хуучин газрын зургийн судалгаа хийсэн билээ.
Уг судалгааны үр дүнд хэвлэн гаргасан “Монгол нутгийн зураг” түүхэн 3 боть газрын зургийн цомгийг "ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР" болон "ДОРНОД АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР" аймгийн Төв номын сан, ЗДТГ-ын дэргэдэх Хууль эрх зүйн архивын газарт олон нийтийн хүртээл болгохоор хүлээлгэн өглөө. Мөн цахим хэлбэрт дараах линкээр орж сонирхоорой.
https://www.gazar.gov.mn/report/historical-maps
Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР