Иж бүрэн сургууль энэ сарын 27-29-ны өдрүүдэд болно.
2023-09-25



ОБЕГ-аас Дорнод аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах гэж байна. Энэ нь хүчтэй газар хөдлөлт, хээрийн түймэр, усны ослын гамшиг тохиолдсон үеийн үндэсний болон орон нутгийн удирдлагын харилцан ажиллагааг жигдрүүлэх зорилготой. Мөн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, тодотгох, нөөцийн тооцоо, судалгаа гаргах, хүндрэл бэрхшээлийг тодорхойлох аргад сургана. Иж бүрэн сургууль энэ сарын 27-29-ны өдрүүдэд болно.
“Бэлэн байдлын үзлэг”-ийн сүүлийн шат 2023.09.24-ний өдөр болж өндөрлөлөө. Барилга, хот байгуулалтын алба гамшгаас сэргийлэх бэлэн байдлын үзлэгээр сайн үр дүн үзүүлж ажиллалаа гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцоллоо. Цаашид анхаарч сайжруулах ажиллагаануудын хүрээнд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг өгөв.
Санал асуулга