Зам засварын ажлын явц
2023-08-03

“Тэгш уудам харгуй” ХХК-ийн хийж гүйцэтгэж буй “Гэр бүл хүүхэд залуучуудын газар”-ын дэргэдэх авто замын хучилтын хэсэгт шинжилгээ хийж хяналтын ажлыг гүйцэтгэлээ. 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр авто замын бетон зуурмагыг “Сүх-Индэр” ХХК-аас нийлүүлсэн байна. Тус замын ажилд хяналт хийхэд бетон цутгалтын ажлын дараа бетон бэхжилтээ бүрэн гүйцэт авахын тулд бетон арчилгааг маш сайн хийх хэрэгтэй. Дулааны улиралд бетоны гадаргууд тогтмол арчилгаа хийхгүйн улмаас бетоны ил ан цав буюу хагарал үүсэх эрсдэлтэй. Ингэснээр авто замын ажил чанаргүй болох хурдан эвдрэлд орох муу үр дагавартай юмаа. Энэ талаар гүйцэтгэгч компанид мэргэжлийн байгууллагын зүгээс зөвөлгөө өгч ажиллалаа.
Санал асуулга