Барилга, суурин газар
2023-07-31

Барилга, суурин газар
Барилга, суурин газрын мэдээлэл гэдэгт эдэлбэр газар, оршин суугч, дэд бүтэц бүхий хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг салбарууд хөгжсөн өөрийн удирдлага бүхий суурьшлын бүсийн мэдээллүүд багтана.
Ач холбогдол
Иргэд, олон нийт интернэт орчин ашиглан өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газар, барилга байгууламжийн мэдээллийг хэрхэн хот төлөвлөлтөд тусгагдсан, оршин суугаа газрын орчимд ямар барилга байгууламж юуны зориулалтаар баригдах, баригдаж буй талаар мэдээллийг тухай бүр авах боломж нээгдэнэ.
Зориулалт
Барилга, суурин газрын мэдээллийг хот байгуулалт, төлөвлөлт, гамшгийн эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх, түргэн тусламж, татвар ногдуулалт, хүн амын тархалтыг тогтоох, дүн шинжилгээ хийх зэрэг тохиолдлуудад хэрэглэнэ.
Мөрдөх стандарт
“Газар зүйн мэдээлэл - Мета өгөгдөл MNS 5774:2007”
“Хот байгуулалтын мэдээллийн сангийн таних тэмдэг MNS 6736:2018”
“Байр зүйн зургийн мэдээллийн сангийн бүтэц ба агуулга”- Газрын даргын А/238 тушаал
“Хот байгуулалтын мэдээллийн сангийн журам”
“Байр зүйн болон дэвсгэр зургийн загвар сан, таних тэмдгийн стандарт Масштаб: 1:500, 1:1 000, 1:2 000, 1:5 000 MNS 6702:2017”
Санал асуулга