Хаягжилт

"Хаяг” гэдэгт геодезийн хэмжил зүйгээр тодорхойлогдсон солбицол, газар зүйн нэрийн толь, кадастраар баталгаажсан нэр бүхий газар нутаг, хот, суурин газрын гудамж, зам, талбай, үйлдвэр, аж ахуйн нэгж, хотхон, төлөвлөлтгүй суурьшсан хэсэг зэрэгт хамаарах үл хөдлөх эд хөрөнгийн байршлыг тодорхойлох нийтэд ойлгомжтой үсэг, тоо хосолсон илэрхийллийг хэлнэ.
Ач холбогдол
Хаяг нь төрийн засаглалын бүх түвшинд нэгдмэл байдлаар үйлчлэх ба сайн засаглал нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь юм. Хаяг нь төрийн үйлчилгээг хүргэх гол хэрэгсэл бөгөөд иргэдтэй хүрч үйлчлэх, харилцах оновчтой арга юм. Хаягаар дамжуулан бид газар дээрх байрлалын буюу орон зайн баримжааг тогтооно. Ингэснээр байрлалд суурилсан өгөгдлийн аналитик, дүн шинжилгээ хийх боломжтой болно.
Зориулалт
Барилга, байгууламж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, төлөвлөлт, нийтийн тооллого, санал асуулга явуулахад чухал үүрэгтэй. Иргэн, этгээд, өрхтэй холбоотой аливаа өгөгдлийн сан нь хаягийн мэдээнд тулгуурлагдсан байх тул үүгээр дамжуулан бусад төрлийн бүртгэлийг уялдуулна.
Мөрдөх стандарт
- “Газар зүйн мэдээлэл - Мета өгөгдөл MNS 5774:2007”
- “Гудамж, талбайн нэр, дугаарын самбар, түүнийг байрлуулахад тавих ерөнхий шаардлага” MNS 5283:2003
- “Шуудангийн нэгдсэн кодын формат, ерөнхий шаардлага” MNS 5880:2008
- “Нэгдсэн хаягжуулалт, хаягийн бичвэрт тавих шаардлага” MNS 6275:2011