Геодезийн байнгын цэг тэмдэгт гэж юу?
2023-07-03

Геодезийн байнгын цэг, тэмдэгт гэж геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон, газрын гадарга, хэвлий, барилга байгууламж зэрэг хөдөлгөөнгүй биетэд бэхлэгдсэн төв болон түүний гаднах тэмдэглээсийг хэлнэ.
Монгол улсын Геодези, зураг зүйн тухайн хуулийн 10 дугаар зүйлд геодезийн байнгын цэг, тэмдэгт нь төрийн өмч мөн байна заасан байдаг.
Геодезийн цэг тэмдэгтийн ач холбогдол
Улс орны хил заагийн байршлыг тодорхойлохоос эхлэн жирийн иргэдийн хашааны булангийн цэгийн байршлыг тодорхойлох хүртэлх бүхий л төрлийн ажилд геодезийн байнгын цэг тэмдэгтийг ашигладаг. Газрын гадаргын хэлбэр дүрс, түүн дээрх хүний гараар, байгалийн хүчин зүйлээс үүссэн объектыг зураглах, цаасан дээрх барилга, байгууламжийн төслийг газарт буулгах, барьж байгуулах, ашиглах явцад хийгддэг геодезийн хэмжилтүүд нь байнгын цэг, тэмдэгтэд үндэслэн хийгддэг.
Санал асуулга