Хөдөө аж ахуйн газар

Хөдөө аж ахуйн газар 113980.0 мянган га буюу нийт нутаг дэвсгэрийн 72.9 хувийг эзэлж байна.
Хөдөө аж ахуйн газарт бэлчээрийн газар 109584.6 мянган га буюу 96.1 хувь, хадлангийн газар 1708.8 мянган га буюу 1.5 хувь, тариалангийн газар 1126.2 мянган га буюу 1.0 хувь, атаршсан газар 211.6 мянган га буюу 0.2 хувь, хөдөө аж ахуйн барилга, байгууламжийн дэвсгэр газар 88.9 мянган га буюу 0.1 хувь, хөдөө аж ахуйн хэрэгцээнд тохиромжгүй газар 1259.9 мянган га буюу 1.1 хувийг тус тус эзэлж байна.
Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар
Хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар Улсын хэмжээнд нийтдээ 1.2 мянган га-гаар нэмэгдсэн дүнтэй байна.
Нийт 20 аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөдөө аж ахуйн барилга байгууламж болон малчдын өвөлжөө, хаваржааны газар олголт хийгдсэн, шинээр бүртгэл хийгдсэнтэй холбоотой байна.
Хөдөө аж ахуйн хэрэгцээнд тохиромжгүй газар 1.3 мянган га-гаар хасагдсан нь Баян-Өлгий аймагт 2020 онд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар олгогдсон газрыг хөдөө аж ахуйн хэрэгцээнд тохиромжгүй газарт бүртгэсэн байсныг залруулан тухайн ангиллаас хасч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зориулсан бусад газрын ангилал руу шилжүүлэн бүртгэгдсэнтэй холбогдон гарсан өөрчлөлт байна.