“Иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл:

2023-06-23

2022 онд ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН ТОМООХОН АЖЛУУД:

Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн чиглэлээр:

 

2020 онд цахим системийг хөгжүүлж www.egazar.gov.mn дамжуулан бүхий л салбарууд газар зохион байгуулалт, хот байгуулалт болон бусад орон зайн төлөвлөлтийг боловсруулах ажлыг хоорондоо харилцан уялдаатайгаар хийх боломж бүрдсэн. Мөн энэхүү модуль нэвтэрснээр нийслэл, дүүргийн ГЗБА, аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн, сумын газрын даамлууд заавал байгууллагын дотоод сүлжээнд нэвтрэх, сүлжээний тохиргоо хийх зэрэг нэмэлт ажил, дэд бүтэц шаардахгүйгээр дурын операторын интернет ашиглан хэдийд ч хаанаас ч төлөвлөгөөгөө хялбар, энгийн байдлаар боловсруулах, хэрэгжилтийг гаргах бүрэн боломж нээгдлээ.


2022 онд Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын алба, Аймгийн ГХБХБГазар, сумдын газрын даамлууд  улсын хэмжээнд нийт 1003 төлөвлөгөөний төсөл үүсгэж 107949 арга хэмжээ төлөвлөж бүртгэснээс 51966 арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Улсын хэмжээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас 8838 санал өгсөн байна. 

2023 ОНЫ ТУХАЙН ЖИЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Улсын хэмжээнд нийт 330 сум, 9 дүүргээс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээс тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байдлыг үзэхэд төлөвлөгөөгөө баталсан 241 сум, баталгаажуулах шатанд 6, төсөл боловсруулах шатанд 91, илүү төсөл үүсгэсэн 31 сум, дүүрэг, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний төсөл үүсгээгүй байна.

 Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний явцыг зургаар харуулбал:

Улсын хэмжээнд 2023 оны нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний баталсан болон боловсруулсан төслөөс үзэхэд газрын нэгдмэл сангийангилалд нийт 97464 байршилд 5.5 сая га газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх, хамгаалах, нөхөн сэргээхээр төлөвлөсөн байна. Үүнээс хөдөө, аж ахуйн ангиллын газарт 15873 байршилд 4.7 сая га, хот, тосгон бусад суурины газарт 79054 байршилд 93.1 мянган га, зам, шугам сүлжээний газарт 355 байршилд 149.7 мянган га, ойн сан бүхий газарт 1729 байршилд 50.7 мянган га, усны сан бүхий газарт 98 байршилд 2.0 мянган га, тусгай хэрэгцээний газарт 355 байршилд 419.9 мянган га газрыг тус тус төлөвлөсөн байна.

 

“Иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл:

 

Монгол улсын хэмжээнд 2023 онд нийт 29693 иргэнд 3593.20 га газрыг өмчлүүлэхээс 29679 иргэнд 3591.61 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 14 иргэнд 1.59 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн нийт 3591.61 га газрын 24 хувийг эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх, 76 хувийг шинээр өмчлүүлэх газар тус тус эзэлж байна.  Нийслэлийн хэмжээнд нийт 4386 иргэний эзэмшиж буй 255.23 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.

2023 онд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлсэн газрын хэмжээ /га-аар/

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР