Бүсчилсэн сургалт 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь улсын хэмжээнд Газрын кадастрын нэгдсэн системийг байгуулах, газрын кадастрын Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулаад байгаа билээ.
Тухайн ажлын хүрээнд Газрын кадастрын Лэнд менежер програм хангамжийн веб хувилбарыг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсонтой холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас уг програм хангамжийн сургалтыг Дорнод, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд, зарим сумдын Газрын даамлуудыг хамруулан 3 хоногийн бүсчилсэн сургалтыг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай хамтран зохион байгуулж байна.
Сургалтанд нийт 4 аймгийн 40 гаруй мэргэжилтэн, Газрын даамлууд оролцож байгаа бөгөөд сургалтын хугацаанд Лэнд менежер програм хангамжийн веб хувилбар болон Газрын үнэлгээ, татвар төлбөрийн системийн талаар ойлголт мэдлэг олгох, програм хангамжийг ажиллуулах, туршилт хийх зэрэг практик мэдлэгийг олж авах юм.
Дорнод аймгийн ГХБХБГ