Хөгжимт драмын театрын үзэгчдийн танхимын шалны засвар
2023-08-01
Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Донж өргөө” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн “Хөгжимт драмын театрын үзэгчдийн танхимын шалны засвар” / Хэрлэн сум/”-ын барилга угсралтын ажлыг аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн А/347 дугаар захирамжийн дагуу 8 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2023 оны 06 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн 1 хоногийн хугацаанд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас БХБХ-ийн хэлтсийн мэргэжилтэн Э.Уранчимэг нар ажиллан тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, улсын комиссын гишүүдийн олонхийн саналаар ашиглалтад хүлээн авч ажиллалаа.
Санал асуулга