Дорнод аймгийн Хэрлэн суманд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зарлагдана.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2021 оны А/148 дугаар захирамжаар дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна. Газрын дуудлага худалдаа 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9.00-15.00 цагийн хооронд цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Дуудлага худалдаанд оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 6 хоногийн өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 07-ий өдрийн 9.00 цагаас 2021 оны 05 дугаар сарын 13-ий өдрийн 15.00 цаг хүртэл бүртгэнэ. Дуудлага худалдаанд оролцогчид mle.mn хаягт хандан оролцоно.
Оролцогч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт маягтаар /Өргөдлийн маягтыг Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын facebook хаяг болон http://www.dornod.gazar.gov.mn/ татаж авна уу/
2. Иргэний үнэмлэх, болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Дэнчин буюу анхны үнийн 10 хувийг Төрийн сан банкин дахь тухайн сумын дансанд төлсөн баримт /100071400910/
4. Иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж оролцох бол тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл
5. Тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг http://www.itax.mta.mn хаягт хандан нэхэмжлэхийн код үүсгэн тушаана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn цахим хаяг болон 70585611 утсаар холбогдож авна уу.