Баянтүмэнд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зарлагдана

2021-01-28

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны А/10 дугаар захирамжаар дараах байршлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна. Газрын дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 9.00-15.00 цагийн хооронд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Дуудлага худалдаанд оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 6 хоногийн өмнө буюу 2021 оны 02 дугаар сарын 11-ий өдрийн 9.00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 17-ий өдрийн 15.00 цаг хүртэл бүртгэнэ. Дуудлага худалдаанд оролцогчид mle.mn хаягт хандан оролцоно.

Оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.  Үүнд:

1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт маягтаар /Өргөдлийн маягтыг Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын facebook хаяг болон http://www.dornod.gazar.gov.mn/ татаж авна уу/

2. Иргэний үнэмлэх, болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Дэнчин буюу анхны үнийн 10 хувийг Төрийн сан банкин дахь тухайн сумын дансанд төлсөн баримт /100070255402/

4. Иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж оролцох бол тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл

5. Тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг http://www.itax.mta.mn хаягт хандан нэхэмжлэхийн код үүсгэн тушаана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn цахим хаяг болон  89581950.  86182119  утсаар холбогдож авна уу.  

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР