ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2023-01-13

      Монгол Улсын Засгийн газраас 2022 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай хууль болон Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа юм. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд манай аймагт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагт Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын иргэдийн танхимд зохион байгуулагдах тул иргэд та бүхэн хуулийн хэлэлцүүлгийн арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриалж байна.

     Мөн https://d.parliament.mn/, https://dornogovi.gazar.gov.mn/,  сайтуудад байршуулагдсан хуулийн төсөлд QR код болон интернет хөтчөөр санал өгөх боломжтой бөгөөд та бүхнийг идэвхтэй оролцоно уу.

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР