2024 оны 05-р сарын 27-ны өдрөөс газар эзэмших иргэдийн өргөдлийг цахимаар авч эхэлнэ.

2024-05-22
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж бэлтгэл ажил хангагдсан тул иргэдийн газар эзэмших хүсэлтийг www.egazar.gov.mn хаягаар болон "И-Монголиа" цахим систем, "И-Монголиа" гар утасны апликейшн-ээр хүлээн авна.
Монгол улсын иргэн та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, төмс хүнсний ногооны зориулалтаар /Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3/ газар эзэмших хүсэлтээ нэг удаа гаргах бөгөөд ингэхдээ засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож доорх зааврын дагуу хүсэлтээ илгээнэ.
Таны хүсэлт мэдээллийн санд дарааллын дагуу эрэмбэлэн бүртгэгдэх бөгөөд шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн хэсэгт хадгалагдана. Эдгээр хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэгдэх юм.
Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР