ЗҮҮН БҮСИЙН 3-Н АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2024-05-20
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар /TNC/-тай хамтран “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем”-д газрыг улсын тусгай хэрэгцээнд авах үйл ажиллагааг цахимжуулж хөгжүүлэлт хийгдсэн бөгөөд энэхүү ажлын үр дүн болон цахим системийн бусад хөгжүүлэлтийн талаар 2024 оны 05 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Тус “Зүүн бүс”-ийн сургалт, зөвлөгөөнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нар, албан хаагчид, сумдын газрын даамлууд оролцлоо.
Сургалтад аймгийн газрын мониторинг, кадастр, газар зохион байгуулалт, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд, газар, геодезийн улсын байцаагч нар болон сумдын газрын даамлуудад оролцсон бөгөөд Газрын тухай хууль, журам бусад хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлт, салбарын бодлого, цахим системийн үйл ажиллагааны шинэчлэлт, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгөх болон албан хаагчдын дунд ажил, мэргэжлийн ур чадварыг сорьсон илтгэлийн уралдаан зохион байгуулагдлаа.
Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР