Дунд масштабын байр зүйн зураг

2023-09-11
Монгол орныг зурагжуулах ажил нь дэд бүтэц, хөдөө аж ахуйн, батлан хамгаалах, аюулгүй байдал, аялал жуулчлал гэх мэт салбаруудын бүтээн байгуулалт, үйл ажиллагааны эхлэлийг тавих төлөвлөх ажлын эхлэл байдаг.
Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1939-1970 онд Зөвлөлт Холбоот Улсын (хуучин нэрээр) Батлан Хамгаалах Яамны Цэргийн байр зүйн зургийн газраас эрхлэн Улсын геодезийн байрлал, өндрийн сүлжээ байгуулж, зурагжуулах ажлын эх үүсвэрийг тавьсан байдаг.
Геологи хайгуул, усны аж ахуй, улс орны хэтийн төлөвлөлтийг хийхэд 1:100 000-аас том масштабын зургийн хэрэгцээ шаардлага гарч 1973-1998 онд УГЗЗГ /хуучин нэрээр/-аас 1:25 000-ны масштабтай байр зүйн зургийг агаарын зураглалын аргаар хийсэн. 1:25 000-ны масштабтай байр зүйн зургаар Монгол орны нутаг дэвсгэрийн 34 орчим хувь хамрагдсан.
1993 оны 3-р сараас 1996 оны 6-р сарын хооронд Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын санхүүжилтээр, Дорнод аймгийн Улаанцавын районы 10800 км.кв талбайн 1:25000-ны масштабтай байр зүйн зураглалыг Япон улсын “Паско-Интернешнл Инк” компани УГЗЗГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн.
Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР