ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАРЛАЛ

2024-11-06

Аймгийн  Засаг даргын захирамжаар дараах байршилуудад газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг Газрын биржийн цахим системд /www.mle.mn/ танхим хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:

  1. Хэрлэн сумын  6 болон 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай дараах газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр танхим хэлбэрээр зохион байгуулна Үүнд:

а/ Ага 2 гудамжны 209 тоот 24 м2 газрын анхны үнэ 240 000 төгрөг

б/ Ага 2 гудамжны 211 тоот 24 м2 газрын анхны үнэ 240 000 төгрөг

в/ Ага 2 гудамжны 213 тоот 22 м2 газрын анхны үнэ 220 000 төгрөг

г/ Ага 2 гудамжны 215 тоот 22 м2 газрын анхны үнэ 220 000 төгрөг

д/ Ага 2 гудамжны 219 тоот 53 м2 газрын анхны үнэ 530 000 төгрөг

е/ Ага 2 гудамжны 221 тоот 19 м2 газрын анхны үнэ 190 000 төгрөг

ё/ Ага 2 гудамжны 223 тоот 22 м2 газрын анхны үнэ 220 000 төгрөг

ж/ Ага 2 гудамжны 225 тоот 23 м2 газрын анхны үнэ 230 000 төгрөг

з/ Ага 2 гудамжны 227 тоот 23 м2 анхны газрын үнэ 230 000 төгрөг

и/ Ага 2 гудамжны 274 “а”тоот 114 м2 газрын анхны үнэ 1140000 төгрөг

й/ Чойбалсан 4 гудамжны 401 “а”тоот 69 м2 газрын анхны үнэ 690 000 төгрөг

 

Бүртгэлийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 25 наас 2024 оны 12 дугаар сарын 02-ны 17 цаг 00 минутад бүртгэж дуусна.

 Дуудлага худалдаанд оролцогчид материалаа Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг Хэрлэн сумын ЗДТГ-ын 2 давхар хурлын зааланд битүүмжилсэн хайрцагт авчирч хийх бөгөөд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Хүсэлтийн маягтыг Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын хавсралтаас авах/
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Дэнчин буюу анхны үнийн 10 хувийг 100070000967 /Дд. Газрын дуудлага худалдааны орлого/ дансанд төлсөн баримт
4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг itax.mta.mn /Татвар төлөгчийн цахим систем/ хаягаар нэвтэрч төлбөрийн даалгавар үүсгэн тушаасан баримт
5. Иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, аж ахуйн нэгж байгууллагыг төлөөлж оролцох бол тухайн аж ахуйн нэгж байгууллагын олгосон итгэмжлэл
Дуудлага худалдаанд оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn цахим хуудас болон 70585611 утсаар тус тус лавлана уу.

Санал асуулга

Та газартай холбоотой мэдээлэлээ цахимаар авч чаддаг уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР