ДАХИН ШИНЭЭР НЭМЖ GNSS-ИЙН БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ СУУРИН СТАНЦТАЙ БОЛЛОО.
2024-11-05
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар нь 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Чулуунхороот суманд байгуулсан навигацийн хиймэл дагуулын байршил тодорхойлох байнгын ажиллагаатай суурин станцын (GNSS-CORS) иж бүрдлийг тус газрын Дорнод аймгийн ГХБХБГ-тай хамтран 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр удирдлагын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг зохион байгуулж, статик хэмжилтийн өгөгдөл цуглуулах, хиймэл дагуулын бодит агшны засвар дамжуулалтыг хангасан шинэ станцыг (DOA3) үйл ажиллагаанд орлоо.
Ийнхүү ГЗБГЗЗЕГ нь одоо хариуцаж байгаа GNSS-ийн нийт 43 суурин станцын удирдлагын сүлжээндээ шинээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум (SEA3), Хэнтий аймгийн Дадал сум (HEA3), Дорнод аймгийн Чулуунхороот сумдад суурилуулсан (DOA3) станцуудыг нэмснээр Монгол Улсын байнгын ажиллагаатай суурин станцын сүлжээ 48 станцтай боллоо.
Санал асуулга