ГЕОДЕЗИЙН ХЭМЖЛИЙН БАГАЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
2024-10-30
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар /ГХГЗЗЕГ/ болон БНСУ-ын Газар, геоматик корпораци /LX/хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бэлэглэсэн 5 ширхэг Япон улсад үйлдвэрлэсэн Sokkia фирмийн электрон тахеометр багажийг Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Дорнод, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/-т 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардуулан өглөө.
Энэхүү багажийг байр зүйн болон кадастрын зураглалын ажлын хяналт шалгалт, газрын маргааны хэмжилтэд ашиглах юм. Аймгуудын ГХБХБГ-ын материаллаг баазыг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэх зорилготой энэхүү ажлыг бусад аймгуудад цаашид үргэлжлүүлнэ гэж ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан ГЗБГЗЗЕГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн газар зүй, түүхийн хичээлд ашиглагдах танин мэдэхүйн болон сургалтын чухал ач холбогдол бүхий ном товхимол, зурах бичиг, газрын зураг, атласыг 21 аймгийн ГХБХБГ-аар дамжуулан аймаг, сумдын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн кабинетыг тохижуулахаар хүргүүллээ.
Санал асуулга