Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн цахим системд хэрхэн хандаж мэдээлэл авах вэ?
2024-09-25
Орон зайн өгөгдөл гэж газрын гадарга дээрх, доорх ус, агаар, сансрын орон зайд орших байгалийн болон хүний үйл ажиллагаагаар бүтээгдсэн биет юмс, үзэгдлийн байршил, хэмжээ, шинж чанарыг тодорхойлж буй өгөгдлийг, орон зайн мэдээлэл гэж орон зайн өгөгдлөөс шийдвэр гаргах зорилгоор боловсруулан гаргаж авсан мэдээллийг хэлнэ. Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлээр төрөл бүрийн бодлого тодорхойлолт, шийдвэр гаргалт, төлөвлөлт, бүтээн байгуулалт болон гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд зайлшгүй шаардагдах орон зайн өгөгдөл, мэдээллийг “суурь” гэсэн тодотголоор олон улсад хэрэглэдэг. “Суурь орон зайн өгөгдөл” гэж дэлхийн гадаргаас шууд хэмжигдэх буюу хүний нүдэнд харагдах харьцангуй урт хугацаанд үл өөрчлөгдөх орон зайн өгөгдлийг хэлдэг байна.
Санал асуулга