ГАЗАР ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
2023-09-12

"Газрын удирдлагын нэгдсэн цахим систем"-д 2023 оны урсгал зардлаар хийгдэх нэмэлт хөгжүүлэлтийн ажлууд хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээд нь газраа бусдад бүтнээр нь болон хэсэгчлэн шилжүүлэх, талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдолд газрын төлбөрийг бүрэн төлсөн үед өргөдөл үүсдэг байхаар хөгжүүлэлтийг гүйцэтгэлээ. Иймд газрын кадастрын мэдээллийн системд:
1.Газрын эрх шилжүүлэх
2.Талбайн хэмжээ өөрчлөх
3.Газрын эрхийг хэсэгчлэн шилжүүлэх төрлөөр өргөдөл бүртгэхэд урьд оны болон тухайн жилийн газрын төлбөрийг бүрэн төлсөн байх шаардлагатайг анхаарна уу.
Санал асуулга