Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг Засгийн газар хариуцна
2023-08-31

Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд боллоо.
Хуралдааныг тус Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нээж үг хэлэхдээ “Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэхүү Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад гишүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэлээ. Мөн УИХ-ын намрын чуулганаар хот, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой эрхзүйн реформ хийхээр зорьж байгаагаа тэмдэглэв.
Хуралдаанд Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, Тусгай хамгаалалттай газрын талаар хариуцсан байгууллагууд танилцуулга хийв.
“Асуудлаа танилцуулж, хэлэлцэж нэгдсэн дүгнэлтэд хүрэх нь чухал. Тэгж байж Засгийн газар, УИХ-ын түвшинд нэгдсэн дүгнэлт, ойлголттой болно. Өнөөдөр газар ашиглах шаардлага, дэглэм, горимыг 12 хуулиар зохицуулж байна. Цаашид эрхзүйн орчныг сайжруулах, нэгдсэн төлөвлөлт хийх, эрдэмтэн судлаачдаа сонсох, олон улсын байгууллагуудын дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан ажиллах, олон улсын экспертүүдтэй хамтрах шаардлагатай”-г Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Санал асуулга