БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭД САЙД Ш.ЛХАМСҮРЭН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАА.
Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Ш.Лхамсүрэн 2017 оны 05 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаа.
Тэрээр холбогдох албаны хүмүүст хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгч, “КАН” ХХК-ийн хийж гүйцэтгэж буй “Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г барьж ажиллах шаардлагатай байна гэдгийг онцлон дурдлаа. Мөн үеэр Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Баян-Уул суманд “Монгол дайван” ХХК-ийн гүйцэтгэж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн ажлын гүйцэтгэл, мөн Хэрлэн сумын 2, 3 дугаар багт 2016 оны 09 дүгээр сараас “Эй Жи Зэт” ХХК-ийн гүйцэтгэж буй 1000 айлын хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлын явцтай танилцлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эй Жи Зэт” ХХК-ийн гүйцэтгэж буй 1000 айлын орон сууцны хороолол хүртэлх гадна шугам сүлжээний ажлын явцад хяналт гүйцэтгэн ажиллаа. Ариутгах татуургын шугам ажилд хяналт тавин 22-23 дугаар бохир усны худаг болон 33-аас 34 дүгээр бохир усны худаг хоорондын зай худгийн гүн, худаг хоорондын уналтыг хэмжиж үзэхэд хүлцэх алдааны хэмжээнд байв. Шугамын ажил хурдтай хийгдэж байгаа тул аюулгүй ажиллагааг сайн хангаж ажил хийгдсэн шуудуу, нүхийг дор бүр хэмжүүлэн булаж шаардлагатай газруудад анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тавих шаардлага тавив. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтанг байнга ажил гүйцэтгэж буй талбай дээр байлгахыг шаардлага болгов.